АТГ-аас өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдыг дуудаж, гэрчийн мэдүүлэг авсан байна.
Энэ талаар тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан "АТГ-т гэрчийн мэдүүлэг өглөө. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг "Эрдэнэт"-ийн 49 хувийг авахдаа тухайн үеийн УИХ-ын дарга намайг, тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг мэдэж байсан гэдэг мэдүүлэг өгсөн юм байна. Эрх мэдлээ хэтрүүлж авсан буруутай үйл ажиллагаандаа намайг хань татаж байгаа юм байна. Ийм зүйл байхгүй, байхгүй гэдгээ албан ёсоор хуулийн дагуу хэллээ" гэж мэдэгдлээ.
Г.Эрдэнэ
Сэтгэгдэл (1)