Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тодруулбал, “Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга болон Нийслэлийн Засаг дарга Хан-Уул дүүрэг дэх түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож, ашиглаж байгаа аж ахуй нэгжийн үйл ажиллагаатай танилцсан. Мөн ҮАБЗ нийслэл хотод ажиллаж 51 газартай танилцаж шалгалт, хийсэн. Үүнтэй холбоотойгоор бидэнд зарим газарт авах арга хэмжээний талаар үүрэг өгсөн” гэсэн юм.
Мөн “Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулах 85 тусгай зөвшөөрөлтэй компани байгаагаас нөхөн сэргээлт хийгээгүй 54 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох санал хүргүүлсэн. Мөн нийслэлд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож байгаа газрууд нөхөн сэргээлт хийхгүй байна. Хан-Уул дүүрэгт 85 тусгай зөвшөөрөлтэй компаниас нөхөн сэргээлт хийгээгүй 54 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох санал хүргүүлсэн. Эдгээрийн 44 нь шүүхийн шатанд байгаа. Мөн 21 нь эвлэрлийн гэрээ байгуулсан ч дахиад л нөхөн сэргээлт хийгээгүй. Тиймээс өнөөдрөөс Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид цагдаагийн байгууллага, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хамтран шалгалт явуулана. Цаашид тавьсан шаардлага биелүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар дахин хандана” гэсэн юм.
Үүнээс гадна үер усны аюултай холбоотойгоор тавьсан шалгалтын дүнг нийслэлийн удирдлагуудад хүргүүлжээ. Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд далан сувгийн 60 хувьд арчлалт, хамгаалалт хийж байна. Зөвшөөрөлгүй үерийн далан дээр буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг хийж байна. Мөн өндөр хүчдэлийн шугамын дор айл өрх, ААН-үүд буусаар байна.
2019 он гарсаар барилгын салбарт дөрвөн осол гарч, ослын улмаас гэмтсэн байна. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 335 аж ахуйн нэгжээс 364 зөрчил илрүүлж, 60 сая төгрөгөөр торгосон” гэв.
Р.Хишигээ