МАН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Мэдээлэл НИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэл тэргүүтэй хүмүүс оролцож байгаа юм. Хурлын эхэнд Н.Батсүмбэрэл “АН цөөн хэдэн хулгайч, авлигачдыг өмгөөлдөг боллоо. 2012-2016 онд АН Засгийн эрхэнд гарсан. 17 хувьтай эдийн засгийн өсөлтийг хасах үзүүлэлттэй хүлээлгэж өгсөн. Ерөнхий сайд нь Монгол Улс дампуурллаа гэдгийг Төрийн ордноос хэлээд сууж байсан. Үүнийг МАН засаж байна. Нам дамжсан эдийн засгийн бүлэглэлийн эсрэг тэмцэж байна. Намаасаа сайд, дэд сайдын суудал, тойрог горилсон хүмүүсийг турхирч жагсаал хийж байна. Эрүүл мэндийн яаман дээр акц хийж байгаа Ж.Амарсанаа гэж нөхөр байна.
Гадаад хэргийн яам руу маш их дайрч байна. Тэр бол Ц.Элбэгдоржийн томилсон хууль бус үйлдлүүдийг халж байна. Дипломат албанд Ц.Элбэгдоржийн сүлжээ нурж байна. Хуулийн байгууллагад шургалсан асуудалтай тэмцэж байгаа Ц.Нямдорж сайд руу дайрч байна. Ю.Цэдэнбалын хөшөөтэй газрыг хувьчлаад авчихсан. Цаашдаа энэ мэт хууль бус асуудлын эсрэг МАН дэмжиж ажиллана. С.Эрдэнэ гэж нөхөр байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн газарт намын байр барьсан. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүсийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсооно. АН-ын зөвлөл ч гэнэ үү Д.Эрдэнэбат гээд нөхөр байна. Хэсэг хулгайч нөхдүүдээс шударга ёсыг шаардах ёстой. Бидэнд байгаа мэдээллээр нэг жагсаалыг 40 саяар хийж байгаа юм билээ. Харамсалтай нь, хүн очихгүй байгаа гэсэн. Засгийн газрын гишүүн 1.2 сая ам.долларын хэрэгт холбоотой мэдээлэл гарсан. Судлаад үзэхэд АН-ын үед дэд сайд хийж байсан О.Эрдэнэбулган гэдэг хүн холбоотой юм билээ. Францын компанитай холбоотой гэсэн. Намын дарга, Ерөнхий сайдын хийж байгаа тэмцлийг цаашид дэмжиж ажиллана. Удахгүй хэн хэзээ, улс орныг яаж самарсныг удахгүй баримттайгаар дэлгэнэ" гэв.
С.Сүлд
Сэтгэгдэл (16)