2019 оны тавдугаар сарын 28-29-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний дугаар ангийн байлдагч А буудуулсан гэх хэрэг гарсан юм.
Уг хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү "Дуудлагын дагуу аймгийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн очиж, хэргийн газарт үзлэг хийсэн. Байлдагч А-г яаралтай эмнэлгийн байгууллагад шилжүүлсэн. Одоогоор цэргийн эмнэлэгт эмчлүүлж байна. Биеийн байдал сайжирсан гэсэн мэдээлэл бидэнд ирсэн.
Тухайн байлдагч гадны нөлөөтэй буудуулсан уу, амиа хорлох гэсэн оролдлого байсан уу гэдгийг тогтоох нарийн криминалистик шинжилгээ хийгдэж байгаа. Байлдагчийн үүрэг гүйцэтгэж байхдаа хэрэглэж байсан буу, сумны хонгио гэх мэтийг эд мөрийн баримтаар хураан авсан.
Байлдагч хугацаат цэргийн алба хаагч бөгөөд хэрэг гарах үед ганцаараа харуулын цэг дээр үүрэг гүйцэтгэж байсан" гэлээ.
Г.Алимаа