“Жаст” группын захирал Ш.Батхүү Эрдэнэт үйлдвэрийг Африкийн Стандарт банкинд барьцаалж, их хэмжээний мөнгө зээлсэн билээ. Түүний зээлсэн мөнгөний 40 сая ам.долларийг тус үйлдвэрийн Эрсдэлийн сангаас гаргасан юм. Тэгвэл манай улсын Засгийн газарт өр төлөгдсөн гэх баримт ирээгүй байгаа талаар мэдээлэл цацагдсан бол үүний эсрэг Эрдэнэт үйлдвэрээс мөн мэдэгдэл гаргаад байна. Энэ асуудлаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 40 сая ам.доллар төлөгдсөн баримтыг олон нийтэд дэлгэсэн юм. Энэ талаар тэрбээр "Одоо Эрдэнэт үйлдвэрийн 40 сая ам.долларыг хэрхэн төлүүлэх вэ гэдэг асуудал үлдлээ. ЗГХЭГ-аас өчигдөр АТГ-ын даргад албан бичиг явуулсан.
Ш.Батхүүтэй холбоотой үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилсэн байгаа юм билээ. Нийт 52 орчим тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө битүүмжилсэн. Үүнээс гадна 85-87 тэрбум орчим төгрөгийн үл хөдлөх хөрөнгө түүний эзэмшилд байсан юм байна гэдгийг албан бичгээр ирүүлсэн.
Тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг дуудлага худалдаанд оруулах юм уу, эсвэл шүүхийн шийдвэр гаргуулж зарж борлуулсан орлогыг Эрдэнэт үйлдвэрт төлөх ёстой.
Улсыг хохиролгүй болгохын тулд тухайн ААН-үүд ямар байдлаар Ш.Батхүүгээс тэр гэрээнүүдийг авсан бэ. Тэр дунд авлига байна уу, үгүй юу гэдгийг ил болгоно.
Ш.Батхүүгийн колонкууд нь 6-7 аж ахуйн нэгжид очсон" гэлээ.
Г.Алимаа
Сэтгэгдэл (10)