Зээлдэгчийн холбооноос арилжааны банкуудын зээлийн хүүг бууруулах талаар мэдээлэл хийлээ.
Тодруулбал, Зээлдэгчдийн холбооны тэргүүн Ц.Солонго “Зээлдэгч нэг иргэн, нэг аж ахуйн нэгж дангаараа тухайн зээл авч байгаа байгууллагатай тэмцэх боломжгүй. Зээл өгч байгаа байгууллагаас зээлийн хүүг хүлээн зөвшөөрвөл зөвшөөр үгүй бол та зээл авах шаардлагагүй гэж хэлдэг. Тиймээс монополь эрхтэй болдог. Үүний эсрэг бид олуулаа нэгдэж тэмцэх гэж байна. Тиймээс зээлтэй аж ахуй нэгж, иргэдийг нэгдэхийг уриалж байна. Нэгдэх хүсэлтэй иргэд 85458615 дугаараар холбогдож бидэнтэй нэгдэх боломжтой” гэв.
Мөн тэрбээр “Монополь байдлаа ашиглан зээлийн гэрээгээр түрий барьж дэлхийд байхгүй өндөр хүү, санхүүгийн үйлчилгээний хураамж зэргээр Монголчуудыг хувалзлан мөлжиж байгаа банз болон банк бус санхүүгийн байгууллага, ломбард зэргийн эсрэг тэмцэх гэж байна. Зээлдэгчгүйгээр банк санхүүгийн үйлчилгээний байгууллага оршин тогтнох боломжгүй. Зээлдэгчид өөрсдөө нэгдэж байж эсэргүүцлээ илэрхийлсэн тохиолдолд зээлийн хүүгээ тодорхой хэмжээгээр буулгана. Зээлийн хүүг бууруулах гол механизм гь имфляцийг бууруулах асуудал байдаг. Имфляцийг бид бууруулж чадвал банк, банк бус санхүүгийн байгууллага зээлийн хүүгээ бууруулах боломж байгаа юм. Өөрөөр хэлбэл төгрөгийн ханшийг буулгана гэсэн үг” гэлээ.
Тэрбээр мэдээлэлдээ “Сүүлийн есөн жил Монгол төгрөгийн ханш 110 хувиар буурсан байна. таван жилийн хугацаатай зээл авсан гэхэд бараг 80 хувиар нэмэгдүүлж төлбөрөө төлж байгаа юм. Үүн дээр инфляцаа нэмээд үз. Ийм байхад яаж хүн амьдарч, айл өрх оршин тогтнох юм бэ гэдэг асуудал үүсээд байгаа юм. Иймээс ядуурал асар хурдацтай үүсч байна. Арилжааны банк 25 хувь, ББСБ нь 38.4 хувь, ломбард 42 хувийн хүүтэй зээл олгож байна. Өдрийн зээл олгодог иргэд өдрийн 10 хувийн хүүтэй зээл олгож хязгааргүй шулан мөлжлөг хийж байна. Зээлийн хүүнд дарлуулсан иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр хэн ч юу ч хийхгүй байна. Зээлийн хүү сарын гурав, жилийн 30-40 хувьтай хэвээр байна. Банкууд зээл олгохдоо нэг хувийн шимтгэл авна. Мөн зээлээ хугацаанаасаа өмнө төлөхөд нэг хувийн шимтгэлийг нэмж авч байгаа нь шударга ёс биш учраас бид Банк болон ББСБ-уудыг шүүхэд өгнө” гэсэн юм.
Сэтгэгдэл (2)