“Оюутолгой” ХХК 2018 оны жилийн нэгдсэн тайлангаа өнөөдөр танилцууллаа. Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес компанийн нийт үйл ажиллагаа, гүний уурхайн бүтээн байгуулалт, нэн ялангуяа нийгмийн хариуцлагын чиглэлд “Оюутолгой” компани нь мэдлэг, ур чадвар бүтээх, тэдгээрийг гол түншүүд болоод олон нийттэй хуваалцах үйлстээ чухалчлан анхаарч ажилласан. Хэдий уурхайн үйл ажиллагаа явуулаад таван жил болж байгаа ч "Оюутолгой" Монголын эдийн засгийн чухал тулгуур төдийгүй бизнесийн болоод нийгмийн тодорхой үзүүлэлтээрээ дэлхий жишигт тооцогдох болсон.
2018 онд" Оюутолгой" компанийн хувьд ил уурхайн үйл ажиллагаа, гүний уурхайн бүтээн байгуулалтыг амжилттай урагшлуулахаас гадна компанийн аюулгүй ажиллагааны гүйцэтгэл маш өндөр гарсныг онцолсон юм.
Өнгөрсөн зургадугаар сард Төлөөлөн удирдах зөвлөлөөс компанийн бизнесийн хөгжлийн арван жилийн стратегийг баталсан. Энэхүү стратегид уурхайн цогцолборын стратегийн хөгжлийн төлөвлөгөө, ажилчдын чадавх, ур чадварын өсөлт, Өмнөговь аймагтай хамтын ажиллагаа өргөжүүлэх зэрэг зорилтууд тавигдсан” гэж байлаа.
УИХ-аас Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг байгуулж, өнгөрсөн онд ажлын хэсгийн дүгнэлт албан ёсоор гарсан. Тодруулбал, 200 гаруй хуудас уг материалд гэрээний үндсэн үүргээ биелүүлээгүй, зардал болон бусад зардал мөнгөн хөрөнгийн зарцуулалт тодорхойгүй, монголчуудад үр ашиггүй гэх гурван том дүгнэлт гаргасан билээ. Харин “Оюу Толгой” ХК-иас “Оюутолгой, Туркойз Хилл Ресурс компани үндсэн хөрөнгө оруулалтын гэрээ болон суурь гэрээг өөрчлөх боломжгүй. Харин үр ашгаа хэрхэн нэмэгдүүлэх тал дээр Монгол Улсын Засгийн газартай бүх талаар хамтран ажиллана. Манай компани УИХ-аас гаргасан ажлын хэсгийн үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллаж ирсэн. Цаашдаа ч хамтарч ажиллахад бэлэн” гэв.
2018 оны эцсийн байдлаар гүний уурхайн ажилчдын тоо хамгийн өндөр хэмжээнд буюу 9.400 гаруйд хүрчээ. Уурхайн цогцолборт байрлан ажиллаж буй ажилчдын 88 хувь нь монгол ажилчид байгаа нь 60 хувьд хүргэнэ гэсэн анхны төлөвлөгөөг давуулан биелүүлсэн үзүүлэлт гэдгийг энэ үеэр онцолж байсан юм.
Сэтгэгдэл (9)