Баримт 1.
NBA-гийн шинэхэн аварга баг анх 1995 онд байгуулагдаж байсан.
Баримт 2.
“Торонто рэпторс”-ыг эзэмшигч нь Мэпл Ливс Спортс энд Энтертэймент компани бөгөөд мөн NHL-ийн Торонто Мэпл Ливс багийг эзэмшдэг ажээ.
Баримт 3.
Аваргууд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Дорно бүсийн Атлантик дивизонд харьяалагддаг. НБА-гийн 30 багаас Америк-т байрладаггүй цорын ганц баг.
Баримт 4.
NBA-ийн түүхэнд анх удаа Канад улсын баг түрүүлсэн тохиолдол.
Баримт 5.
Кавай Леонардын хувьд хоёр өөр багаас аварга авч, аваргын цувралын үнэ цэнэтэй тоглогч болсон NBA-ийн түүхэн дэхь гурав дахь тоглогч юм. Тэрбээр 2014 онд “Сан Антиони Спөрс”-т аварга авахад мөн финалын үнэ цэнэтэй тоглогч болж байжээ.
Баримт 6.
Түүнээс өмнө алдарт тоглогч Абдул Жаббар болон Лэброн Жэймс нар хоёр өөр багаас аварга авахдаа финалын үнэ цэнэтэй тоглогч болсон аж.
Баримт 7.
Мөн Кавай Леонард нэг плэйоффт авсан оноогоороо гуравдугаар байрт бичигдэж байна. Тэрбээр 732 оноо авсан байгаа бол түүний урд 2018 онд Лэброн Жэймс 748 оноо, Майкл Жордан 1992 онд 759 оноо тус тус авч байжээ.
Баримт 8.
“Торонто рэпторс” багийн төвийн тоглогч Испани залуу Марк Газол аваргын цомыг хүртсэн нь NBA-гийн түүхэнд төрсөн ах дүү хоёр аварга авч байсан анхны тохиолдол юм. Түүний ах Марк Газол 2009, 2010 онд Лакерс багтай аварга болж байсан билээ.
Баримт 9.
Кайл Лаури цувралын зургаа дахь тоглолтонд 2:11 секундэнд 11 оноо авсан нь хамгийн хурдан, хамгийн их оноо авсан тоглогч болон бичигджээ.
Баримт 10.
Аваргын цувралын эхний тоглолтын гол баатар Камерун залуу Фаскал Сиакам 16 нас хүртлээ сагсан бөмбөгөөр хичээллэж байгаагүй ажээ.
Баримт 11.
“Торонто рэпторс”-ын тоглогч Патрик МакКоув гурван жил дараалан түрүүлсэн тоглогч боллоо. Өмнөх хоёр жил тэрээр “Уарриорс”-ын бүрэлдэхүүнээс аварга авсан билээ.
Баримт 12.
Үнэн хочит Пол Пирс NBA Финал эхлэхээс өмнө хэлэхдээ: “Торонто рэпторс” аварга болно. Кавай Леонард Финалын MVP болно гэж хэлж байжээ.
Баримт 13.
Ази тивийн төлөөлөл Жереми Лин аварга боллоо. Өмнө нь Спөрс багийн сэлгээнээс Өвөрмонгол тоглогч Мөнхбаатар 2003 аварга авч байжээ.
Баримт 14.
Аваргын цуврал явагдаж байх үеэр NBA-д 18 жил зүтгэсэн Тони Паркер сагсан бөмбөгөө орхиж буйгаа албан ёсоор зарлалаа.
Баримт 15.
Тони Паркер NBA-гийн дөрвөн удаагийн аварга, 2007 оны финалын үнэ цэнэтэй тоглогч, Францын шигшээ багтайгаа 2013 онд Европийн аварга болж байсан билээ.
Баримт 16.
“Голден стэйт Уарриорс” багийн хувьд сүүлийн таван улирал дараалан NBA-гийн аваргын төлөө тоглож буй баг юм.
Баримт 17.
Кевин Дюрант баруун хөлийн ахилласын шөрмөс тасарсан. Клэй Томпсон зүүн өвдөгний шөрмөс тасарсан гэмтэлж авч Кевин Дюрант дараа улирал бүтэн тоглохгүй бол Клэй Томпсон ес, аравдугаар сард тоглохгүй гэсэн онош гарсан байна.
Баримт 18.
Мөн Клэй Томпсон цувралын зургаа дахь тоглолтонд 30 оноо аван гэмтэлж авч талбайг орхисон ч хасагдах шатанд амжилттай гүйцэтгэсэн холын зайн шидэлтийн тоогоор Лэброн Жэймсийг гүйцэж бүх цаг үеийн жагсаалтын гуравдугаар байрт бичигдэж эхэлжээ.
Баримт 19.
Дрэймонд Грийн финалын зургаа дахь тоглолтонд 15+ самбараас бөмбөг авалт 10+ дамжуулалт хийсэн дөрөв дэх тоглогч боллоо.
Баримт 20.
Түүний урьд Билл Расселл, Жэймс Уорти, Тим Данкан нар бичигддэг аж.
Баримт 21.
Мөн энэ финалын нүүрний эгнээний хос тасалбар 138,574.42 ам.доллар буюу 367 сая төгрөгөөр зарагджээ.
Баримт 22.
NBA-гийн аварга авсан сүүийн гурван багийн дасгалжуулагчид бүгд анхны жилдээ аварга авчээ.
Баримт 23.
Винс Картер дахин нэг улирад тоглоод зодог тайлахаа мэдэгдлээ. Ингэснээр 22 улирал тоглосон тоглогч боллоо.
Баримт 24.
NBA-гийн эргэн тойронд эхний томоохон солилцоо явагдлаа. “Нью Орлеанс Пеликанс” багийн тоглогч Энтони Дэвисийг “Лос Анжелес Лэйкерс” баг Лонзо Болл, Брэндон Инграм, Жош Харт болон энэ жилийн драфтын 4 дүгээр сонголт, ирээдүйн драфтын гурван 1 дүгээр тойргийн эрхээр солигджээ.
Сэтгэгдэл (1)