Энэ долоо хоногт Тээврийн цагдаагийн алба нийт 1032 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 699 дуудлага, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэжээ.
Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэл хотод 40 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирсон байна. Мөн орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас таван хүний амь нас хохирсон хэргүүдэд шалгалтын ажиллагааг явуулж байна.
Тухайлбал, энэ сарын 11-ний өдрийн 21.31 цагийн үед Төв аймгийн Батсүмбэр сум” Нарстай” гэх газар Тоёота приус маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч Төв аймгийн Батсүмбэр сумын иргэн 59 настай эрэгтэй О-г мөргөж амь насыг хохироожээ.
Тиймээс жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй байдлаа хангаж, анхааралтай оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Эх сурвалж: ТЦА
Сэтгэгдэл (1)