УИХ-ын гишүүн О.Баасанхүү цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Миний бие АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатад зөвлөлтэй хамтарч ажиллах албан бичиг хүргүүлсэн. Албан бичгийн гол зорилго нь АН-ын зөвлөлтэй хамтран ажиллаж найман гишүүнтэй болох. Улмаар хүчтэй сөрөг хүчин болгоход хамтран ажиллая гэсэн агуулгатай. УИХ-ын тухай хуулийн 7.1 дэх заалтад “УИХ-ын гишүүн нь нам, эвслийн бүлэгт нэгдэж болно” гэсэн байдаг. Нам эвслийн бүлэгт нэгдсэнийг УИХ-ын дарга УИХ-ын чуулганы хуралдаанаар зарлах үүрэгтэй” гэж бий.
Би МАХН-ын гишүүний хувьд намаасаа гарахгүй.
Харин МАХН-ын зүгээс АН-ын бүлгийг хүчтэй сөрөг хүчин болгоход нэгдэцгээе гэж уриалж байна. Нэгдэх болсон гурван шалтгаан байна. Нэгдүгээрт, УИХ-д Үндсэн хуулийг өргөн барьсан. Энэ тохиолдолд суудалгүй намын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт хүргүүлсэн байна. Хүсэлтэд үндэсний зөвшилцөх зөвлөл байгуулъя гэсэн. Ингээд УИХ-д хүчтэй сөрөг хүчин гаргах ёстой гэж ойлгож болно.
Хоёрдугаарт, Монгол Улсын иргэд 2016 оны сонгуулиар санал өгөхдөө МАН-д 65 суудал буюу Үндсэн хуулийг өөрчлөх эрхийг өгсөн.
Харин АН-д есөн гишүүн буюу бүлэг байгуулах эрх, МАХН-д нэг суудал буюу Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхийг өгсөн. Гэтэл өнөөдөр улстөрчид сонгогчдоо сонсохгүй байна. Тухайлбал, Үндсэн хуулийг өөрчлөх эрхийг МАН авсан боловч ард түмнээсээ асуухгүй байна” гэсэн юм.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (7)