Баруун аймаг руу зорчих агаарын тээврийн үнийг бууруулах талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Ерөнхий сайд баруун аймгуудад ажиллаж байх хугацаанд орон нутгийн онгоцны зардлын үнэ өндөр байна. Уг асуудлыг бууруулах талаар судалж үз гэсэн үүрэг даалгавар өгсөн. Энэ хүрээнд ажлын хэсэг гаргаж, агаарын тээврийн үнэ хөлсийг бууруулах ямар бололцоо байгааг судаллаа. Ажлын хэсгийн судалснаар баруун аймгууд руу нисэх агаарын тээврийн үнийг бууруулах боломжтой гэж үзэв.
Баруун аймгууд руу нэг талдаа 1000 гаруй км явдаг тул агаарын тээвэр маш чухал. Ялануяа, настай хүмүүс, яаралтай эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах шаардлагатай хүмүүс явахад зардлын үнэ, хөлс өндөр байна. Ингээд ажлын хэсгээс хэд хэдэн хувилбар гаргалаа. Тухайлбал, Улаанбаатар-Увс аймгийн чиглэлд шууд зардал 6.664.668 гарч байна. Харин шууд бус зардал 3.1 сая төгрөг юм. Хамгийн өндөр тариф нь 650 мянга, дундаж нь 300 орчим мянган төгрөг байна. Тэгвэл Улаанбаатар-Баян-Өлгийн чиглэлд шууд зардал 7.1 сая төгрөг бөгөөд шууд бус зардал 3.1 сая төгрөг байгаа юм. Үүний өндөр тариф нв 7.1 сая төгрөг, дундаж тариф нь 400 мянган төгрөг. Улаанбаатар-Ховд аймгийн чиглэлийн шууд зардал 6.4 сая төгрөг, шууд бус зардал 3.1 сая төгрөг байна. Мөн энэ чиглэлд зорчигчийн өндөр тариф нь 650 мянган төгрөг бол дундаж тариф нь 320 мянган төгрөг байна. Түүнчлэн Улаанбаатар-Говь-Алтай чиглэлийн шууд зардал 5.4 сая төгрөг, шууд бус зардал 3.1 сая төгрөг бөгөөд өндөр тариф 600 мянган төгрөг, дундаж тариф нь 320 орчим мянган төгрөг байна.
Тиймээс орон нутгийн агаарын тээврийн зардлыг эхний ээлжинд 30-50 хувь буулгах боломжийг судалж байна. Энэ хүрээнд авиа компаниудтай ярилцаж, долоо хоногт нисэх тоог нь нэмэгдүүлэх замаар зардлуудыг тэнцүүлнэ. Мөн МИАТ компанийг түрээсийн онцгоц оруулж, хөнгөлөлттэй нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах талаар анхаарах талаарх мэдээллийг авч байнгаа бөгөөд орон нутаг руу туршилтын онгоцыг явуулж байна” гэв.
Түүнчлэн баруун талдаа хүрдтэй автомашиныг 2021 оноос бүртгэхгүй байх тухай хуулийн төслөөс уг заалтыг татаж авна гэдгийг онцоллоо.
Б.Лхам
Сэтгэгдэл (3)