Баянхонгор хөгжлийн төлөө сангаас Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан аймгийн төвийн бүх ерөнхий боловсролын сургуулийн номын сан болон сурагчдын төлөөлөлд ном бэлэглэлээ.
Тус сан нь хувь хүний хөгжил рүү хандсан үйл ажиллагаа явуулдаг бөгөөд зөв төлөвшилтэй, зөв хүн болж өсч хүмүүжихийг ерөөн ийнхүү 10 сая төгрөгийн үнэ бүхий ном хандивласан байна. Уг арга хэмжээнд нийт зургаан сургуулийн 200 гаруй сурагч хамрагдсан байна.
Г.Нацаг
Сэтгэгдэл (1)