Хэд хоногийн өмнөөс эхлэн ТВ8 телевиз болон “MNBC” хооронд маргаан өрнөсөн. Энэ талаар “MNBC” ХХК-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тухайлбал, дөрөвдүгээр сарын 30-ны өдөр ТВ 8 болон Монголын телевизүүдийн холбооноос тус байгууллагад албан тоот хүргүүлжээ. Ирсэн албан тоотын дагуу “MNBC” ХХК-аас хариу илгээж ойлголцсон юм.
Гэвч хэд хоногийн дараа МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр залгаж “би энэ ТВ-ийг худалдаад авчихлаа. Чи одоо наад ТВ-ээ нээ” гэж хэлжээ. Түүнчлэн ТВ8 телевизийн үйл ажиллагааг дамжуулах ажлыг хурдавчилж, ямар нэгэн телевизийн холболтыг салгаад оронд нь залгачих гэж хэлсэн талаар хэлсэн гэв.
Тэдний хэлж байгаагаар дөрөвдүгээр сарын 16-ны өдөр ТВ8 телевизийн сүжээг дамжуулах төхөөрөмж шатаж, нөөц материалаа суурилуулсан ч дахин гэмтэл учирсан тул холбогдох тоног төхөөрөмжийг олон улсын байгууллагад захисан аж.
“MNBC” ХХК-ийн хувьд 102 сүлжээ дамжуулдаг аж. Мөн “MNBC” болон ТВ8 телевизийн хооронд үүссэн харилцаа бол гэрээний дагуу явагдах учиртай ч ТВ8 телевийг гурван хоног дамжуулаагүйгээс 95 сая төгрөгийн алданги нэхэмжилжээ. Тиймээс “MNBC ХХК-ийн зүгээс цаашид тус телевизийн үйл ажиллагааг нээх эсэх талаар авч үзнэ. Хуулийн байгууллагаар уг асуудлыг шийдвэрлүүлнэ гэдгээ мэдэгдээд байна.
Түүнчлэн Туул гол болон түүнтэй холбоотой асуудалд “MNBC” ХХК-г холбоотой талаар тус телевизээс мэдээлж байгаа. Харин компанийн зүгээс өгсөн тайлбартаа “Бид тус газар үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд бидэнтэй холбоод байгаа уг асуудлыг Х.Мандахбаяр Ерөнхийлөгч өөрөө их сайн мэддэг” гэсэн юм.
Б.Лхам
Сэтгэгдэл (2)