Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Нарангийн гол гэдэг газарт үйл ажиллагаа явуулдаг "Шарын гол майнинг" алтны уурхайд энэ сарын 23-нд осол гарсан талаар бид мэдээлсэн билээ. Ослын улмаас 29 настай нэг ажилтан ор сураггүй болсон юм. Газар дээр нь аймгийн болон МХЕГ-ын ажилтнууд ажиллаж байгаа бөгөөд одоогоор осолдсон иргэний цогцосыг олоогүй байна.
Улсын байцаагчийн дүгнэлтээр
тус компанийн үйл ажиллагааг нь хааж, зогсоох шийдвэр гарч байжээ.
Гэтэл "Пентатерра” ХХК нь 2019 онд үйл ажиллагаа явуулах Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй, ус болон газар ашиглах гэрээ байгуулаагүй, сум, орон нутгийн Засаг дарга, сумын байгаль орчны байцаагчид мэдэгдэлгүйгээр хууль зөрчин үйл ажиллагаа эхлүүлсэн байна.
Осол болсон ил уурхайн 21587 мк талбайд дунджаар 6 метр гүнтэй ус тогтсон бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүн усны түвшинг багасгах шаардлагатай гэж үзсэний дагуу ус шавхан зайлуулах насосуудыг татан авчирч ажиллуулж байна гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээлэв.