Найрамдал зуслангийн газрыг эрх мэдэлтнүүд хувааж авсан гэх мэдээлэл цахим орчинд тархсан билээ. Тэр дунд УИХ-ын гишүүн Ж.Батзандагийн нэр байгаа бөгөөд энэ талаар түүнээс тодрууллаа. Тэрбээр "Ах нь дөнгөж сая фэйсбүүкээс харлаа.
Найрамдалд Л.Болд, Ж.Батзандан хоёр газар авсан байна гэдэг хуурамч гүтгэлэгт мэдээ гарсан байна. Л.Болд, Ж.Батзандагийн нэр дээр Найрамдал зусланд газар байвал эрхэм сэтгүүлчид, иргэн та бүхэнд үнэ төлбөргүй өгье.
Гэрчилгээг нь олоод ир гэж хэлье. АН-ын дарга С.Эрдэнэ гэдэг хүн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Найрамдал зуслангийн газрыг өөрийнхөө хамаарал бүхий хүмүүст тарааж өгсөн гэсэн мэдээлэл байна. Хулгай нь баригдаад ирэхээр хуурамч нэр тавьсан бичиг гадуур тарааж байгаа юм байна. Жинхэнэ газар авсан хүмүүс нь Б.Хурц, С.Эрдэнийн хамаарал бүхий хүмүүс байх шиг байна. Би одоо Л.Оюун-Эрдэнэ сайд дээр орно. Өнөөдөр та бүхэнд энэ жагсаалтыг гаргаад өгнө. Ж.Батзандан, Л.Болд нарт нэг сантиметр газар ч байхгүй. Үүнийг хариуцлагатайгаар хэлье" гэлээ.
Р.Хишигээ
Сэтгэгдэл (20)