УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-ын дэд дарга Г.Батхүүгийн амь насаа алдсан хэрэгтэй холбоотойгоор мэдээлэл өглөө. "Төрийн ордонд Г.Батхүү агсанд тохиолдсон хэрэгт гүн эмгэнэл илэрхийлье. Та бүхэн мэдэх байх. Миний өрөө 111 номерт буюу хэрэг болсон газрын зүүн талд байдаг. Тухайн үед 18:00 цагт чуулганы хуралдаан өндөрлөсөн.
Ингээд ажлын цаг дууссан тул ордноос гарах гэж яваад тийм зүйл болсныг харсан. Би хуульч хүн тэр дундаа Эрүүгийн хэргийн хавтаст хэрэг, материал, ийм хэрэг харж байсан учраас авах ёстой зохих арга хэмжээ авч болох шийдвэрийг гаргасан. Төрийн ордон төрийн тусгай хамгаалалтын газарт хамаарч Тагнуулын ерөнхий газарт хамаарагддаг. Тиймээс Тагнуулын ерөнхий газрын зохих удирдлагуудад мэдэгдсэн.
Дараа нь уг хүнийг амь алдсан уу үгүй юу гэдгийг эмнэлгийн 103 тогтоосон учраас зохих газруудад мэдэгдээрэй гэж хэлсэн. Мөн тухайн нөхцөл байдлыг баримтжуулсан.
Учир нь Цагдаагийн байгуулахын надаас хойш ирэх учраас нөхцөл байдал ямар байсан фото зургийг авч Цагдаагийн байгууллагад өгсөн. Дуу чимээ манай өрөөнд сонсогдох боломжгүй. Учир нь миний өрөөний наана туслахын өрөө байдаг. Мөн хоёр давхар хаалгатай" гэлээ.
Р.Хишигээ
Сэтгэгдэл (2)