УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "Тавдугаар сарын 21-ны өдөр АТГ-аас намайг дуудаж "Эрдэнэт"-ийн 49 хувийн асуудлаар Прокурорын тогтоолоор яллагчаар татах тогтоолыг танилцуулсан. Яллагдагчаар татах тогтоол гарсан нь үнэн. Үүнээс өмнө буюу долоо хоногийн өмнө гэрчийн мэдүүлэг авсан. Үүний дараа шуурхай яллагдагчаар татах Ерөнхий прокурорын 75 дугаар тоот тогтоол гарсан байна. Өчигдөр өглөө мөрдөн байцаагчтай уулзаж тогтоолтой танилцсаны дараа хэвлэлүүдэд ялын үндэслэл, яллагчаар татсан тухай эх сурвалж нь тодорхойгүй мэдээлэл гаргасан.
Эрүүгийн хуульд аливаа нэг мэдээллийг өгөхдөө Ерөнхий прокурорын зөвшөөрөлтэй өгөх ёстой байдаг. Тиймээс иргэнийхээ хувьд хуулийн дагуу асуудалд хандсан. Бид хуулийн дагуу асуудлыг ярилцаж байхад эх сурвалжгүй мэдээлэл гэнэт гараад ирсэн нь миний гайхшралыг төрүүлсэн" гэв.
Р.Хишигээ
Сэтгэгдэл (5)