Баримт 1.
1929 онд засгийн газрын шийдвэрээр сэтгэцийн өвчтэй хүмүүст зориулсан 20 ортой стационарыг “Хий судлалын больниц” нэртэйгээр Улаанбаатар хотын гадна, баруун талд байгууллагдснаар Монгол улсад сэтгэцийн эрүүл мэндийн алба үүсч хөгжих суурь тавигдсан.
Баримт 2.
1926-1929 онд сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 3 лам, 8 асрагч үзүүлж байсан бол 2019 онд Монгол улсын хэмжээнд сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 140 сэтгэцийн эмч, 250 сэтгэцийн сувилагч зэрэг нийт 730 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд үзүүлж байна.
Баримт 3.
Монгол улс 1929-1989 онд Сэтгэцийн өвчтэй хүнийг хэвтүүлэн эмчлэх стационарын тусламж үйлчилгээг эрхэмлэдэг бодлоготой улс орон байсан учир 1989 онд 1500 орчим ороор стационарын тусламж үйлчилгээг үзүүлж байсан.
Баримт 4.
1990 оноос нийгэм хамт олон, гэр бүл, хувь хүнд болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ рүү шилжих бодлого баримталж, нийгэм хамт олон, гэр бүл, “Өөртөө туслах бүлэг” хувь хүнд түшиглэсэн сэтгэцийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэхийг эрхэмлэн сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлснээр улсын хэмжээнд 2017 онд 749 ортой болтлоо буурсан.
Баримт 5.
Монгол улсын эрүүл мэндийн сайдын 2006 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 331 тоот тушаалаар Эрүүл мэндийн яамны харъяа Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нэртэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
Баримт 6.
Сэтгэцийн эрүүл мэндийн салбар нь “Сэтгэцийн эрүүл мэндийн тухай” бие даасан хууль эрх зүйн орчин, тушаал, стандарт, удирдамжуудын хүрээнд сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өндөр хөгжилтэй орны түвшинд үзүүлж байна.
Баримт 7.
Монгол улс нь Олон улсын “Коломбо план” хөтөлбөрт 24 дэх гишүүн орноор 2004 онд элссэн. ХЗДХЯ-ны дэмжлэгтэйгээр тус төв нь 2018-2019 онд Коломбо план хөтөлбөрийн хүрээнд сэтгэц идэвхит бодисын шалтгаант донтох эмгэгийг эмчлэх үндэсний сургагч багш бэлтгэх 4 удаагийн сургалтыг гадаадын зөвлөх багийг урьж, амжилттай зохион байгуулсан.
Баримт 8.
Эмнэлзүйн лабориторид 2011 оноос 10 төрлийн сэтгэц нөлөөт эм болон мансууруулах бодисыг хурдавчилсан аргаар илрүүлэх, цусанд лити карбонатын концентрацийг илрүүлэх шинжилгээнүүдийг нэвтрүүлсэн.
Баримт 9.
2014 оны 09 сарын 25-нд СЭМҮТ-ийн 220 ортой өргөтгөл шинэ цогцолборыг ашиглалтанд оруулж, 1,85 тэрбум төгрөгийн тавилга, тоног төхөөрөмж суурилуулан, цэвэрлэх байгууламжаа шинэчилсэн.
Баримт 10.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь “Монгол улсад зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалт”-ын судалгааг 1984, 2013 онуудад хийсэн.
Баримт 11.
Монгол улсын зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтанд 2014 онд сэтгэц нөлөөт 19 эмийг шинээр нэмж бүртгүүлснээр нийт 217 эм хэрэглэж байна.
Баримт 12.
2014 оны 05 сард Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь байгууллагын билэг тэмдэг буюу логогоо шинэчилэн, байгууллагын өнгө төрх, байгууллагын соёлыг илтгэх “Брэндбүүк”-ийг төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүдээс анх удаа нэвтрүүлсэн.
Баримт 13.
Тус төв нь сэтгэцийн эрүүл мэндийн 12 төрөлжилтөөр /стрессийн шалтгаант эмгэгийн, донтолтын, тамхины, бэлгийн эмгэгийн, сэтгэл заслын сэтгэцийн эмгэг судлалын, шүүх сэтгэцийн эмгэг судлалын, эмгэг сэтгэл судлалын, сэтгэц нөлөөт эмийн, хүүхэд өсвөр үеийн/ кабинетуудыг нээж, хүн амд сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Баримт 14.
Тус төв нь сэтгэцийн эрүүл мэндийн 12 төрөлжилтөөр /стрессийн шалтгаант эмгэгийн, донтолтын, тамхины, бэлгийн эмгэгийн, сэтгэл заслын сэтгэцийн эмгэг судлалын, шүүх сэтгэцийн эмгэг судлалын, эмгэг сэтгэл судлалын, сэтгэц нөлөөт эмийн, хүүхэд өсвөр үеийн/ кабинетуудыг нээж, хүн амд сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Баримт 15.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь ОХУ, Тайланд, БНХАУ, АНУ, БНСУ, Итали, Австрали, Финланд, Голланд, Их Британи, Филлипин, Энэтхэг, Канад, Тайвань зэрэг улс орнуудтай хамтын ажиллагаатай байна.
Баримт 16.
Хүн амын дунд сэтгэцийн эрүүл мэндийн тухай ойлголтыг эерэгээр таниулж, эрүүл мэндийн боловсролыг түгээх зорилгынхоо хүрээнд "АРГАЛЬХҮҮ” хэмээх баатрын дүрээр "АУТИЗМ ГЭЖ ЮУ ВЭ?" комикийг 1000 хувь хэвлэн олон нийтэд тараасан. "АРГАЛЬХҮҮ ДҮРСГҮЙ НАЙЗТАЙ БОЛСОН НЬ", “АРГАЛЬХҮҮ НАЙЗДАА ТУСАЛСАН НЬ” зэрэг цуврал номнуудыг бэлтгэсэн байна.
Баримт 17.
СЭМҮТ-ийн цахим хуудсанд http://ncmh.gov.mn/ мэдээ мэдээллийг тогтмол байршуулан, зонхилон тохиолдох сэтгэцийн тулгамдсан асуудлыг эрт илрүүлгийн асуумжаар өөрийгөө үнэлэх цахим орчинг бий болгон сэтгэлзүйн сорил цэсийг нэмэлтээр байршуулсан. Мөн төвийн https://www.facebook.com/MentalHealthMGL/ пэйж хуудас, Залуу сэтгэцийн эмч клубын MEDIC /https://www.facebook.com/YPCmng/ пэйж хуудсаар дамжуулан мэдээлэл хүргэж байна.
Баримт 18.
2019 онд Эх, хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олгох вебсайтыг шинээр санаачлан гаргасан. /www.mhelp.edu.mn/ Вебсайтад жирэмсний үеийн сэтгэлзүйн онцлог, төрсний дараах сэтгэл гутрал, хүүхдийн сэтгэцийн тулгамдсан асуудлуудын тухай анхан шатны зөвлөгөө, мэдээллийг багтаасан.
Баримт 19.
2018 онд БСШУСЯ болон UNICEF ОУ-ын байгууллагатай хамтран “ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ”, бага боловсролын сургалтын хөтөлбөр, суралцагчийн удирдамж “ЭРҮҮЛ МЭНД, суурь бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөр, суралцагчийн удирдамж “ЭРҮҮЛ МЭНД” гэсэн 3 номын 3-р бүлэгт - сэтгэцийн эрүүл мэндийн тухай ойлголт, 4-р бүлэгт хорт зуршил, түүний хор нөлөөний тухай агуулгыг БСШУСЯ-ны сайдын тушаалын дагуу боловсруулах багийн ажлын хэсэгт ажиллан, мэдлэг олгох асуудлыг цогц байдлаар тусгаж оруулсан.
Баримт 20.
2018 онд ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр “Монгол улс дахь Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг үнэлэх туршилт судалгаа”-г Тамхины хяналтын тухай хуулийн тамхигүй орчин бүрдүүлэх, тамхины зар сурталчилгааг хориглох заалтуудын хэрэгжилтийг үнэлэх зорилгоор аппликэйшн ашиглан судалгааг явуулсан.
Баримт 21.
Сэтгэцийн эрүүл мэндийн албанаасШинжлэх ухааны доктор 2, Анагаах ухааны доктор 18, Анагаах ухааны магистрийн зэргийг34 хүн хамгаалсан байна.
Баримт 22.
2019 оны 03 сарын 22-нд Сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай иргэдэд 24 цагийн турш мэдээлэл өгдөг МЭДЭЭЛЛИЙН УТАС 1800-2000 нээлтээ хийсэн нь олон иргэдийн талархлыг хүлээж байна.
Баримт 23.
СЭМҮТ нь ЭМЯ, ХЗДХЯ, ХНХЯ, БСШУСЯ, УЕПГ, ЦЕГ, ЭМХТ, ШШҮХ, ГССҮТ, ГБХЗХГ зэрэг байгууллагын төлөөл бүхий ажлын хэсэгт ажиллан “Амиа хорлох тохиолдлыг бүртгэх, тандах, мэдээлэх тогтолцоо” бий болгох зорилготой урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж Засгийн газарт хүргүүлээд байна.
Баримт 24.
2019 онд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь 90 жилийн ойгоо амжилт бүтээл дүүрэн, үр бүтээлтэйгээр угтаж байна.
Сэтгэгдэл (20)