УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Надтай холбоотой хоёр мэдээлэл хэвлэлээр гарч байна. Талийгаач Г.Батхүүд тохиолдсон золгүй явдалд харамсаж байгаагаа илэрхийлье. Энэ бол дан ганц АН-ын харамсал биш, Монголын ард түмэнд харамсалтай хэрэг боллоо. Би талийгаачтай энэ сарын 17-ны өдөр Төрийн ордонд таарсан.
Ингээд миний өрөөгөөр орж 5, 10 минут ярилцаж суусан.
Хамгийн сүүлд “МАН-ын гишүүд уулзсан” гэж гайхаж, эргэлзэх зүйл байхгүй. Хамгийн сүүлд уулзсан хүмүүсийн нэг нь би мөн. Талийгаачийг өрөөнөөс гарсны дараа буюу 19.18 минутад би бүлгийн хуралд суусан. Цагдаагийн байгууллага надаас гэрчийн мэдүүлэг авсан.
Би хаана, хэдийд, хэнтэй таарснаа бүгдийг нь мэдүүлэг өгсөн.
БНХАУ руу гишүүд айлчлалаар явж ирээд өдрийн хоолонд орсон. Айлчлалаас ирсэн задалсан юм байсан. Гэхдээ халамцуу байгаагүй" гэлээ.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (17)