Баримт 1.
Монгол Улс нийт 3.1 сая хүн амтай. буюу Үүний нийт 1.69 сая иргэн тѳсвѳѳс хамааралтай буюу цалинждаг ямар нэгэн байдлаар төсвөөс тэтгэвэр, тэтгэмж авдаг.
Баримт 2.
Нийт 912,000 хүүхэд хүүхдийн 20 мянган төгрөгийг сар бүр авдаг.
Баримт 3.
Сар бүр 409,000 хүн өндөр насны тэтгэвэрийг уул уурхайгаас төврүүлсэн орлогоос хуваарилдаг.
Баримт 4.
155,000 хүн ямар нэгэн байдлаар төрөл бүрийн халамж авдаг. Уул уурхайн салбараас улсын төсөвт төвлөрүүлдэг нэг өдрийн татварыг тэдгээрт хуваарилахад ийм тооны төсөв зарцуулдаг гэсэн үг.
Баримт 5.
Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмжийг 8000 хүний данс руу сар бүр шилжүүлнэ.
Баримт 6.
Ямар нэгэн байдлаар 16000 ажилгүйдлийн тэтгэмжийг төрөөс олгоно.
Баримт 7.
Эмч, багш, цагдаа, бусад албан хаагчдаас эхлээд 190000 гаруй хүний цалинг олгоход зарцуулна.
Баримт 8.
Уул уурхайн салбар Монгол Улсын тѳсѳвт өдөрт 8.1 тэрбум тѳгрѳгийн орлого оруулдаг.
Баримт 9.
Энэ мөнгөөр 50 ѳрхийг орон сууцжуулах боломжтой.
Баримт 10.
70,887 ѳндѳр настнуудын нэг өдрийн тэтгэврийг тѳлнө.
Баримт 11.
37,720 тѳрийн албан хаагчийн цалинг тавина.
Баримт 12.
Тэд таван минут гэрэл дохио хүлээж зогсоход төсөвт 27.9 сая тѳгрѳг төвлөрүүлдэг. Энэ нь 30 багшийн сарын цалинтай тэнцэнэ.
Баримт 13.
Нэг хөлбөмбөгийн тоглолт үзэж дуусахад төсөвт 0.5 тэрбум буюу 500 сая төгрөг болно. Үүгээр 1400 ахмадуудын сарын тэтгэвэрийг төлдөг.
Баримт 14.
Манай дэлхий тэнхлэгээ нэг эргэхэд төсөвт 8.1 тэрбум төгрөг төвлөрдөг. Энэ мөнгөөр 1000 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор барина.
Баримт 15.
2018 онд 1,436.7 /ойролцоогоор 1.4 сая тонн/ мянган тонн зэс экспортлосон. Үүнээс өдөрт шилжүүлбэл 5.5 мянган тонн зэс экспортолжээ. Үүнээс 6 мянган тонн, өдөрт дунджаар 23.1 тонн молбиден боловсруулдаг.
Баримт 16.
Монгол Улсын хэмжээнд 2018 онд 35.8 сая тонн нүүрсийг өнгөрсөн онд экспортолжээ. Өдөрт дунджаар 137.5 мянган тонныг экспортлодог гэсэн үг.
Баримт 17.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр 2018 оны байдлаар уул уурхай, олборлох салбарт нийтдээ 60 мянга гаруй хүн ажиллаж байна.
Баримт 18.
Лондонгийн металлын биржид зарагдаж байгаа зэсийн ханш 2019 оны 4 дүгээр сарын байдлаар дунджаар 0.03 хувиар буурсан байна.
Баримт 19.
Харин БНХАУ-ын нүүрсний бирж болох Sxcoal-ын зах зээлд нүүрс мөн үед 0.2 хувиар буурчээ.
Баримт 20.
Монголбанкнаас авсан мэдээллээр дөрөвдүгээр сард алтны тушаалт 0.04, мөнгө 0.02 хувиар тус тус буурчээ.
Баримт 21.
2018 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд уул уурхайн олборлолтын үйл ажиллагааны улмаас нийт 28673 га талбай уулын ажилд хамрагджээ.
Баримт 22.
Техникийн нөхөн сэргээлт хийсэн талбай нь 31 хувь буюу 12943 га, биологийн нөхөн сэргээлт хийсэн талбайн хэмжээ 23 хувь буюу 8675 га, нөхөн сэргээжээ.
Баримт 23.
Нөхөн сэргээлтэд нийт 96,837 сая, байгаль орчинг хамгаалахад 67,062 сая төгрөгийг зарцуулсан байна.
Баримт 24.
Одоогийн байдлаар Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 8.5 сая га талбай буюу 5.4 хувьд тусгай зөвшөөрөл олгожээ. Үүнээс хайгуулынх 1.6 сая га, ашиглалтын зөвшөөрөл 6.9 сая га талбайг эзэлж байна.
Сэтгэгдэл (1)