ЭШЛЭЛ 1
Та бүхэн мэдэж байгаа. Ардчилсан нам 2016 оны сонгуульд 9 суудалтай болж дараа нь намын даргаа гишүүдээсээ сонгодог болохоор шийдсэн. Үүний дагуу миний бие намын даргад нэр дэвшиж өрсөлдсөн. Анх 2016 онд Ц.Элбэгдоржийг МАНАН мафийн толгойлогч гэж зарласнаас хойш намайг амар заяа үзүүлээгүй. Гэхдээ санаагаар унаад зүгээр суултай нь биш. Шудрага үнэн ёс хэзээд ялна гээд намаа зөв чиг голдиролд нь оруулах хүсэлтэйгээр намын даргад өрсөлдсөн. Хоёр гар, хоёр хөлнөөсөө АТГ, Тагнуул, Цагдаа гээд олон байгуулгын мөрдлөгө, дуудлага дор хүнд нөхцөлд өрсөлдсөн.
ЭШЛЭЛ 2.
Намайг намын даргад нэр дэвших сургаар 2016.11.30-нд АТГ-аас дуудаж сэжигтэн болгосон. Сэжигтэн Н.Алтанхуяг намын даргад нэр дэвшиж байна гэдэг пиараа хийсэн. Дараа нь 2017.01.29-нд намын даргын санал хураалт болохоос гурван өдрийн өмнө АТГ-аас дуудаад яллагдагч болголоо гэсэн. Өнгөрсөн хойно яагаад үүнийг хэлж байгаа вэ гэхээр манай намын даргын сунгаанд тухайн үеийн МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нарын хууль хяналтын байгууллагад би болгосон шударга бусын хонгилынхон оролцсон. Нөгөө талд нь юу болсон гэхээр С.Эрдэнийг намын дарга болгохын тулд Н.Алтанхуяг намын байрыг зарж идсэн мэтээр гүтгэсэн. Энэ намын байр идэж уусан асуудал аль 2016, 2017 оны сунгааны үеэр яригдаж байсан ч намын дотоод асуудлыг олон нийтэд яриад яахав гэж бодоод дуугүй өнгөрсөн юм. Гэтэл өнөөдөр улс орон даяар намын байр зарж идсэн мэтээр гүтгээд байгаа учраас намынхаа гишүүдээсээ хүлцэл хүсээд энэ асуудлыг олон нийтэд ил болгоё гэж шийдсэн юм.
ЭШЛЭЛ 3.
Би бас АН-ынхаа мянга, мянган гишүүдэд баярлалаа гэж хэлмээр байна. Хэдийгээр өнгөрсөн асуудал ч гэсэн намын даргын сунгаанд намайг маш сайн дэмжсэн. Зургаа, долоохон мянган саналын зөрүүтэй хөдөөнөөс ирсэн саналийг МАНАН бүлэглэл,С.Эрдэнэ, М.Энхболд, Ц.Элбэгдорж нар нийлж байгаад Баянгол, Баянзүрх өөр бусад дүүрэгт луйвардсан. Би ганц тоо хэлье. Нэг дүүрэг дээр Н.Алтанхуяг дээр 300 санал бичээд С.Эрдэнэ дээр 3000 санал бичих жишээтэй. Тухайн үед нам доторх луйвар манатай улс орон даяар луйвар болж байсан цаг үе учраас дуугүй хаясан. Тэр үед том юмны эсрэг үзэлцэж байсан цаг шүү дээ. М.Энхболдыг яагаад хэлээд байна гэхээр тухайн үед С.Эрдэнийг намын даргаар сонгогдлоо гэж манай намын Их хурал батламжлаагүй байхад М.Энхболд хадаг, мөнгө аягатай сүү бариад хамгийн түрүүнд баяр хүргээд зогсож байсан. Өнгөрсөн хоёр гурван жил, хорь гучин жилийн түүхийг мартах тусам энэ луйварчид давардаг. Тиймээс мартаж болохгүй.
ЭШЛЭЛ 4.
Ерөнхийлөгчийн сунгаа хэрхэн болсон талаар бас хэдэн үг хэлье. Хэдийгээр Ц.Элбэгдорж, М.Энхболд нар АТГ-аараа дарамтлуулж байсан ч Ерөнхийлөгчид өрсөлдөнө, та нар шиг хулгайч луйварчдаас Монголын төрийг цэвэрлэнэ гэсэн хатуу бодолтой байсан. Ингээд өрсөлдсөн, намайг сунгаанд гаргахгүй байх бүх аргыг Ц.Элбэгдорж сайн зохион байгуулсан. Хэнийг хаана нэмж өрсөлдүүлвэл Алтанхуягийн саналыг хуваах вэ гэдгээ маш сайн тооцоолж хийсэн. Дээр нь дахиад луйвраа хийсэн. Ерөнхийлөгчийн сунгааны санал хураалтын урд өдөр намын дарга болсон С.Эрдэнэ “Р.Амаржаргалыг дэмжинэ шүү” гэсэн командыг намын гишүүдэд өгсөн. Үүнийг манай намын мянга мянган гишүүд мэдэж байгаа. Харин азаар дундуур нь Х.Баттулга гарч ирж Монгол Улсын Ерөнхийлөгч болсон. Р.Амаржаргалыг яагаад дэмжүүлсэн юм гэхээр Ц.Элбэгдорж, М.Энхболд гэдэг нөхдүүд үе залгамжлан Монголын төрийг барья. Ц.Элбэгдорж найман жил хаан байсан, ирэх найман жилийг М.Энхболдоор бариулна. Ингээд 2025 он хүртэл Монголын төрийг барих ийм төлөвлөгөө гаргачихсан байсан бүлэглэл. Их аархуу байсан улсууд л даа. Хэнийг ч бөөс хуурс мэт харж байсан. Тэр хүнд хэцүү цаг үед ч би бууж өгөөгүй. Р.Амаржаргалыг гаргачих юм бол тэдэнд арай хямд хоол болох байсан. Харин энэ Н.Алтанхуягийг гаргачихвал алалцаж мэдэх хүн тул гаргахгүй гээд МАНАН бүлэглэл Ардчилсан нам уруу гар хөлөө шургуулаад аль хэдийн өөрийн хүнээ тавиад луйвараа хийгээд эхэлсэн байсан.
ЭШЛЭЛ 5.
Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байгаа учраас 2017 оны зунаас эхлээд намын ажилд оролцохоо больсон. Ерөнхийлөгчийн зөвлөх болчихоод намын ажил уруу орж янз бүрийн юм яриад яахав гэж бодсон юм. Намын маань олон хүн хандсан л даа. Ардчилсан намаа шинэчлээч ээ Алтанхуягаа юу хийгээд байгаа юм бэ, Х.Баттулгын хажууд очоод толгой хоргодчихлоо гэх зэрэг зарим нь шүүмжилж, санал хэлж, гуйх нь ч байсан. Тухайн үед би зөвлөхийн ажилтай байсан учир намын ажилд оролцох боломжгүй гээд оролцоогүй. Ерөнхийлөгчийн зөвлөх байхад намаа янзалаад, энэ ажлыг хийгээд өгөөч гэж олон хүмүүс хандаж байсан учраас би Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлыг өгсөн. Одоо миний ард хэн ч байхгүй. Харин Ерөнхийлөгчийн зөвлөх байж байгаад ийм юм ярисан бол би хэрэгт орох байсан биз. Ерөнхийлөгчийн зөвлөх учир улстөржиж болохгүй. Тэгсэн тэр үед Баабар хүн явуулаад “Алтанхуягаа энэ нам чинь болохоо байлаа. Намаа шинэжлээч” гэж хэлүүлсэн. Би тэгэхэд улс төржиж болдоггүй Ерөнхийлөгчийн институцийн хүн байсан учир болоогүй. Ерөнхийлөгчийн зөвлөх гэчихээд улстөржөөд, нам бужигнуулаад байж болохгүй ш дээ.
ЭШЛЭЛ 6.
Ардчилсан нам өнөөдөр ямар байдалд байна вэ, өнгөрсөнд ямар байсан юм бэ гэвэл их юм яригдана. Улс төрийн нам гэдэг чинь бодлого, улс орны хөгжил ярьж, хүн ардынхаа ахуй амьдралыг яаж дээшлүүлэх талаар ажилладаг ийм институт байх ёстой. Манай нам өмнө нь ийм л байсан. Жишээ нь би намын даргаар ажиллаж байхдаа улс орон даяар хэлэлцүүлэг хийсэн. “Монгол хүн-2020” хөтөлбөр хэлэлцүүлж улсаа яаж хөгжүүлж, хэрхэн хүн ардынхаа ахуй амьжиргааг дээшлүүлж, байрных нь зээлийн хүүг буулгаж, нүүрснийх нь үнийг яаж хямдруулж, яавал хөдөө орон нутгийг Улаанбаатар хоттой авто замаар холбох вэ, яавал Улаанбаатарт ирэх хөдөө орон нутгийн шилжилтийг багасгаж болох вэ гээд түмэн асуудлыг хөндөж ард түмнээрээ хэлэлцүүлж байсан. Нам бол ингэж ажиллах ёстой. Ингэж ажилласны хүчинд 2012 онд олуулаа болсон. Та бүхэн бүгдээрээ мэдэж байгаа. Монгол хүн Монголдоо яавал сайхан амьдрах вэ гэдэг бодлогыг ард түмнээрээ хэлэлцүүлээд хэрэгжүүлж байсан. Харамсалтай нь 2014 онд заналтайгаар, хорсолтойгоор манай Засгийн газрыг огцруулсан. Манай Засгийн газрын гурван сайдыг УИХ-н санал хураалтанд оролцуулаагүй. Тэдний нэг болж барьцаалагдаж үлдсэнхүн бол С.Эрдэнэ сайд. Үүнийхээ шанд дараагийн засгийн газарт үргэлжлүүлэн ажилласан. Засгийн газраа огцруулбал үргэлжлүүлээд сайдаар ажиллаж болно, үүнийг хийхгүй бол чиний юмыг дэлгэнэ гэсэн ийм барьцаатай увайгүй улс төрд Монголын нийгэм орсон байсан.
ЭШЛЭЛ 7.
Ардчилсан нам өнөөдөр ямар болчихоод байна. Өнөөдөр АН улс орны хөгжил, ард иргэдийнхээ ахуй амьдралыг дээшлүүлэх бодлого ярихаа больсон. 60 тэрбумыг өмгөөлж, 49 хувийг хамгаалдаг болсон, эрүүдэн шүүлтийг байх ёстой зүйл гэж ярьдаг болсон. Үүнийг Ардчилсан нам гэж харахгүй байна. АН-ын удирдлагыг дээрэмдэж авсан дээрэмчид АН-ын гишүүдийн итгэл сэтгэлээр тоглож байна гэж харж байгаа. Гучин жилийн өмнө итгэл сэтгэлээр нэгдсэн олон зуун мянган гишүүд маань ийм юмыг дэмжихгүй.
ЭШЛЭЛ 8.
МАН-ын М.Энхболдын хэрэгжүүлсэн 60 тэрбумын схемийг АН-д хийж байна. Шившиг, гутамшиг үнэхээр шившиг. Би ганц жишээ хэлье. Намынхаа залуучуудын даргад нэр дэвшихийн тулд 120 сая төгрөгтөлдөг. Аймаг дүүргийнхээ намын даргад өрсөлдөхийн тулд 15 сая төгрөг төлдөг,гишүүдийнхээ дунд сургалт явуулахын тулд 60 сая төгрөг авдаг. Тэр мөнгөө ҮБХ-ны гишүүн, намын хорооны гишүүн, жирийн гишүүдээс татдаг. Ийм нам Монголд байтугай дэлхий дээр ч байхгүй. Энэ бол нам биш мөнгөний сүлжээ болсон. Энэ бол манай С.Эрдэнийн хийдэг нийгмийн даатгал, халамжийн мөнгөний сүлжээ. Ингэж ажиллахгүй ээ. Бүх юмыг мөнгөөр хэмждэг байж болохгүй ээ.
ЭШЛЭЛ 9.
Юм л бол хасдаг хөөдөг болсон. Ж.Батзандан,Л.Болд хоёрыг зөв байр суурь баримталсан гэж бодож байгаа. 60 тэрбумын эсрэг, хулгайч дээрэмчидийн эсрэг зөв байр суурь баримталсан. Гэвч С.Эрдэнийн бодлоос зөрсөн учраас намаас хөөж хассан. Ж.Батзандан, Л.Болд хоёр яахав УИХ-д Ардчилсан нам бүлэггүй боллоо шүү дээ. Бүлэггүй болох нь хэнд ашигтай юм бэ? Ц.Элбэгдорж, М.Энхболд, С.Эрдэнэ гуравт л ашигтай. Харин Ардчилсан намын мянга мянган гишүүдэд, Монгол Улсын цаашдын хөгжилд ямарч ашиггүй. Сөрөг хүчний албан ёсны дуу хоолой алга болж байна. Тэрнийг зориуд алга болгож байна.
ЭШЛЭЛ 10.
Жирийн гишүүдийг хүртэл хасдаг болсон. Өнгөрсөн хойно нь муухай юм ярьж байна. Гэхдээ муухай юмыг ярьж байж засаж залруулна. Тэр Ерөнхийлөгчийн сунгаанд Н.Алтанхуягийг дэмжиж болох бүх хүмүүсийг хассан. Сонгинохайрхан дүүрэг дээр сонгууль өгөх гээд очсон чинь нэрсийн жагсаалтаас намайг хүртэл хассан байсан.
ЭШЛЭЛ 11.
Одоо манай нам шинэчлэгдэж байна, хөгжиж байна, дэвшиж байна, өөрчлөгдөж байна гээд байгаа нь худлаа шүү дээ. Нэг суман дээр гурван гишүүн л санал өгч байна. Яагаад гэхээр нөгөө л татвар төлдөггүй,даргад таалагддаггүй, санал нийлдэггүй гэсэн шалтгаанаар хассаар байгаад нэг суман дээр гуравхан хүн л санал өгч байна. Энэ бол бодиттой зүйл. Хамгийн аймшигтай нь нөгөө гуравхан хүнийхээ саналыг будлаантуулж байна. Энэ одоо юу болоод байна. Юун улс орны хөгжил дэвшил ярих вэ.
ЭШЛЭЛ 12.
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нараа Та бүхэн энэ Ц.Элбэгдорж М.Энхболд нарт хариуцлага тооцооч ээ. Эсвэл та бүхэн Ардчилсан намд бүх хог новшоо овоолж, хулгайч луйварчдаа оруулж хаячихаад золиос болгохоор тохиролцчихсон юм уу? Яагаад шударга ёс Монголд ялж болдгүй юм бэ? Энэ хүмүүс ямар хугацаанд юу юу хийснийг бүгдыг нь хүмүүс гаргаж тавьлаа шүү дээ. Тэгтэл хариуцлага тооцдоггүй. Ардын намд үүрээ эвдүүлчихээд Ардчилсан намд үүрээ зассах гээд С.Эрдэнээг даргаар нь тавиад зөвхөн Ардчилсан намаар биш Монголын төрөөр тоглож байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нараа Ц.Элбэгдорж М.Энхболд нарт хариуцлага тооцохгүй бол Монголд шударга ёс тогтохгүй ээ. Маш муухай!!! Олон хүний амьдралаар тоглосон, Монголын төрөөр тоглосон, Монголчуудын амьдрал хөгжлийг арав, хорин жилээр хойш нь татсан ийм хулгай дээрэм хийсэн хүмүүс шүү дээ.
ЭШЛЭЛ 13.
Ардчилсан намын гишүүддээ хандаж уриалж байна. AN.negdel@gmail.com энэ имэйл хаягаар, Норовын Алтанхуяг гэсэн фэйсбүүк хаягаар, 70441111 гэсэн энэ дугаараар холбогдож нэгдэж нийлэх хүн байвал нэгдэж нийлье. Юун С.Эрдэнэ вэ, бид нэг С.Эрдэнэ байтугай Монголын нийгмийг 1990 онд яаж өөрчиллөө. Ардчилалыг дэмждэг монголчуудаа нэгдэж нийлье ээ. Зөвхөн аймаг, дүүрэггэхгүй сум, хороондоо нэгдэх хэрэтэй. Тэгээд өөрчлөлт шинэчлэлийг хийцгээе. Хулгайч дээрэмчидээр удирдуулж, хулгай дээрэмчдийн дохио зангаагаар хөдөлдөг цаг хоцорсон.
ЭШЛЭЛ 14.
Ц.Элбэгдорж М.Энхболд нарт хандаж хэлэхэд төрөө тонож, улсаа зардаг хулгайч нараа! Та нарт Ардчилсан нам дэндүү томдоно шүү. Ардчилсан нам гэдэг бол Ардчилалсан хувьсгалыг манлайлж Монголын нийгмийг сэрээсэн нам. одоо шударга ёсыг тогтооход түүчээ нь болж эхлүүлэх ёстой нам. Та хоёрт энэ нам руу хуруу хумсаа дүрэх эрх байхгүй!
ЭШЛЭЛ 15.
С.Эрдэнэ ээ би чамайг дэндүү сайн мэднэ. Одоо ард түмэн ч мэддэг болсон. С.Эрдэнээг ямар гэмт хэргээр нь хэн барьцаалчихаад юу хийлгээд байгааг нь Монголын ард түмэн бүгд харж байна. С.Эрдэнэ гэмт бүлэглэлийн гар хөл болж, тэдний дохио зангаагаар ажилладгаа болио! Хүн гүтэгдэгээ болио! Чам шиг хүнд Ардчилсан намын дарга байх эрх байхгүй ээ. Би чамайг зайлуулна аа! Үүнийг би хатуу хэлнэ. Би Ардчилсан намын даргыг зургаан жил хийж, гишүүдтэйгээ хамт таван удаагийн ялалтыг авч ирсэн хүн. Гэтэл намынхаа байрыг зараад идсэн гэж гүтгэх юм. Тийм юм байхгүй. Намын дотоод асуудлыг С.Эрдэнэ олон нийтэд цацангуут ер нь гүтгэлэг хэрээс хэтэрлээ гээд цагдаад өгсөн. Цагдаа дээр хүн гүтгэсэн хэргээр С.Эрдэнэ шалгагдаж байгаа. Очоод хоншоортойхон шиг мэдүүлэг өгчихөөрэй. Олон түмний өмнө хүн гүтгэдэг асуудлыг таслан зогсооно гэж бодож байна. Би 2008 оноос 2014 оны хооронд Ардчилсан намын дарга, Монгол улсын Тэргүүн шадар сайд, Ерөнхий сайдаар ажилласан. Энэ хугацаанд хооронд би дандаа засгийн унаа унаж байсан. Надад ядарсан Ардчилсан намаараа 570 машин авхуулж унах сэтгэл, шаардлага байхгүй ээ. Ийм гүтэглэгийг хэзээ хэн яаж анх хийсэн гэдгийг би хэлье. Намын даргын сунгааны үеэр л С.Эрдэнэ уулзалтууд дээр хүнээр асуулгаж гүтгэж эхэлсэн.
ЭШЛЭЛ 16.
2014 онд манай засгийн газар огцорч байхад Н.Алтанхуяг шиг муухай Н.Алтанхуяг шиг адгийн хүн байгаагүй. Хэн яаж хийсэн, нөгөө л Ц.Элбэгдорж, М.Энхболд нарын мөнгө төлж хийсэн ажил. Тэр үед хүнд хэцүү байсан ч би бууж өгөөгүй шүү. Би дахин хэлья. 2014 онд Н.Алтанхуягийг яагаад новш болгох хэрэгтэй байсан бэ? Оюутолгой, Эрдэнэт, Тавантолгойг луйвардахад ганцхан гацаа байсан тэр нь А үсэг. Тэгээд энэ А үсгийг устгахын тулд хэвлэл мэдээлэлээр гүтгэж яллаж, хавь ойрынхныг шорон гянданд хийж яаж алж болдогыг харуулсан. Алсан уу, алсан. Гэхдээ үхсэн үү, үхээгүй. Нөгөөдүүл чинь үхсэн л гэж бодсон. Байгалийн баялагыг ард түмэндээ аяатайхан шиг хувиарлаж болдогүй юм уу гэж хэлсэнийхээ төлөө, тэмцсэнийхээ төлөө хамгийн муу нэртэй хүн болсон. Тэгсэн чинь намайг Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлыг өгөөд Ардчилсан нам болохгүй байна гээд хэлэнгүүт цочоод аль дээр үеийн намын даргын сунагааны үеийн гүтгэлэгээ гаргаж ирээд хамгийн гол нь олон нийтэд цацсан шүү.
ЭШЛЭЛ 17.
Би Л.Болд, Ж.Батзандан хоёртой олон асуудлаар санал нэг байгаа. Ер нь Л.Болд, Ж.Батзандан хоёр өөр нам байгуулж яадаг юм бэ. Яахаараа хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх гэдэг юм бэ? Хамтдаа нийлээд намаа цэвэрлье л дээ.
ЭШЛЭЛ 18.
Капитал банкны дампуурал Ардчилсан намтай ямар ч холбоогүй. Хэрэв холбогдвол тэр Нийгмийн даатгалынхан, тэр дундаа С.Эрдэнэ холбогдоно.
ЭШЛЭЛ 19.
Би 1990 онд анх МУИС-д багшилж байхдаа Ардчилсан хувьсгалыг эхлүүлэхэд нь оролцсон. Би өнөөдөр С.Эрдэнэ ч юмуу Бямбацогтын баз хүргэн ч гэнэ үү тэрүүгээр намаасаа хасуулах гэж ардчилсан хувьсгалд оролцоогүй. Тэр хөөсөн эн тэр гээд байгаа цаас нь байна уу. Эд нар ийм гүтгэлэг л тараадаг байхгүй юу. Гишүүдээс ч юмуу, хулгай дээрмийн аргаараа олсон хэдэн төгрөг тарааж сонин сайтаар баахан гүтгэлэг цацдаг. Одоо бүр тэр мөнгөөрөө өөрөө сонин гаргаад тэр Н.Алтанхуягийг муул, Ерөнхийлөгчийг муул, З.Энхболдыг муул гэдэг даалгавар өгөөл сууж байна.
ЭШЛЭЛ 20.
Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлаа өгөөд энэ намаа жаахан янзалъя гэсэн чинь намаас хассан эн тэр гээд гүтгээд эхэлсэн. Тэд нарын хасдаг ч гэж юу байхав. Тэднээр хасуулдаг ч гэж юу байхав. Одоо боль, тийм юм байхгүй, арай хэтэрлээ ш дээ.
ЭШЛЭЛ 21.
Яахаараа хүнийг хамгийн муухайгаар гүтгэдэг юм. Тэр Батцогт гэдэг чинь ямар намаас орж ирлээ, өөр намаас манай намд орж ирчихээд хүн хөөдөг юм. Саяхан л Сонгинохайрхан дүүргийн намын дарга Чинболдыг хөөгөөд оронд нь тэр Батцогтыг тавьсан. Тэгээд хүн хөөлгөдөг. Тэр хөөсөн цаас нь ч байхгүй, хаана байна тэр цаас нь. Ер нь тэр цаасны ч хэрэггүй. 1990 оны хувьсгалыг цаастай ч хийсэн цаасгүй ч хийсэн.
ЭШЛЭЛ 22.
Одоо сонгуульд нэр дэвшинэ үү, дэвшихгүй юу гэдэг надад 77 дугаар асуудал. Би ийм ялзарсан систем тэр дундаа 1990 онд хувьсгал хийж байгуулсан намаа ийм хулгайч дээрэмчдын гарт үлдээмээргүй байна. Өөрчилмөөр байна. Тэмцмээр байна.
ЭШЛЭЛ 23.
Бид намын байраа барья, Ардчлалын өргөөтэй больё гээд явж байсан. Тэгсэн 2013 онд намуудын тухай хуульд өөрчлөлт орж байна гээд манай Ерөнхий нарийн бичгийн дарга Оюундарь танилцуулсан. Тэгээд хэд хэдэн удаагийн гүйцэтгэх зөвлөлийн хурал дээрээ ч ярилцсан. Одоо улс төрийн намууд өмч хөрөнгөтэй ноцолддог цаг биш юм аа. Улс төрийн нам бол Улс орон ард иргэдээ хөгжүүлнэ үү гэхээс байр сав босгоно, тэрэнд мөнгө зарна гэх нь буруу юмаа. Хуулиндаа намууд өмчгүй байна гэж заасан гээд. Тэр үед Манай дээр юу гэж яригдсан бэ гэхээр энэ Ардын намын байрыг намуудын ордон гэж нэрлэе. Хууль нь гараагүй байсан л даа. Тэгээд УИХ-д авсан саналын тоогоороо хуваагдаад орно биз гэсэн яриа хүртэл яригдаж байсан. Тэгээд газраа заръя гэсэн гүйцэтгэх зөвлөлийн шийдвэр гарсан. Үүний дагуу ажлын хэсэг байгуулагдаад ажиллсан. Тэнд ажилласан 5 хүнээс асуувал дэлгэрэнгүй хариулах байх. Алт мөнгөн тоосгоны мөнгө намын дансанд орсон. Энэ байшингийн суурийг 7 тэрбум төгрөгөөр зарсан байна лээ. Манай намын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан Оюундариас асууж тодруул.
ЭШЛЭЛ 24.
Би тэр үед Ерөнхий сайд хийж байсан хүн. Юун намын байрны суурь зарахтай манатай ажил ихтэй байсан. Бас нэг юм тодотгож хэлэхэд тэр үед манай нам ардчилсан нам байсан. Бүгд тойрч суугаад асуудлаа хэлэлцээд шийдвэрээ гаргадаг. Намын дарга хэн болохыг чи бид хоёр мэдэхгүй шүү дээ. Тэрийг чинь намын гишүүд мэддэг, шийддэг юм.
Сэтгэгдэл (36)