УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар АТГ-ыг дарга, дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцсэн юм. Энэ үеэр АТГ-ын дарга Х.Энхжаргал: Гаднын улсаас бонд зээлж аваад үрчихсэн 33 их наяд төгрөгийн хэргийг 2015 онд Өршөөлийн хууль батлах өршөөсөн. Өөрөөр хэлбэл, хууль бусаар олж, зарцуулсан 33 их наяд төгрөгийн хэргээ “цайруулсан” Энэ нь олон улсын тавцанд Монгол Улсын нэрийг харлуулсан.
Би 2 жил 10 сарын хугацаанд ноцтой хэргүүдийг шалгаж, үр дүн гаргасан гэж үзэж байна. ҮАБЗ-ийн гишүүдэд Оюутолгойтой холбоотой маш ноцтой баримтуудыг 10-аад хоногийн өмнө би өгсөн. Энэ бол хамгийн том шалгасан хэрэг. Хэргийг шалгах явцад үндэстэн дамнасан корпораци, эдийн засгийн хөрөнгө мөнгөтэй асуудалтай нүүр тулсан. Тэгэхэд “Таннай Монгол үүнийг ойлгох юм уу, шалгах юм уу” гэдэг байдлаар хандаж байсан. Бид үүнийг сайн шалгасан гэж үзэж байна. Энэ шалгалтыг цааш нь үргэлжлүүлэх хэрэгтэй шүү.
Бусад анхаарал татсан хэргүүдийн талаар өнөөдөр Улсын Ерөнхий прокурортой 15.00 цагт уулзана. Тэгэхдээ гурван боть бүхий 69 хэргийг шалгасан материалаа өгнө.
Оюутолгойн хэрэг 90-ээд хувьтай шалгагдаж байгаа. УЕП-т давхар маш нууц материал танилцуулсан. Прокурорын зөвшөөрлөөр АТГ хальт танилцсан. Энэ дээр л гол нь авлигын индекс яригдсан” гэсэн юм.
Г.Нацаг
Сэтгэгдэл (27)