Бага насны хүүхэд гэмт хэрэгт өртөх нь нэмэгдэж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал, хүүхдийн эрх ашиг хохирсон гэмт хэргийн нөхцөл байдал болон оюутан, сурагчдын төгсөлтийн баярыг тохиолдуулан НЦГ, НМХГ, МОХ хамтран зохион байгуулж буй "Эрдмийн баяр" арга хэмжээний талаар танилцууллаа. Энэ үеэр Монгол Улс 0-16 насны 1.2 сая хүүхэдтэй. Энэ оны эхний дөрөвдүгээр сард хүүхэд хохирсон 454 хүүхэд бүтгэгджээ. Үүний 84 хувь нь томчууд хүүхэд хохироосон гэмт хэрэг байгаа бол үлдсэн 15-16 хувь нь хүүхэд хүүхдээ хохироосон гэмт хэрэг аж.
Төрийн байгууллагууд санаачлан "Зөв тусгал" хүүхэд хамгааллын хөдөлгөөн өрнүүлж байна. Хүүхэд хамгаалалд хүүхэд, залуусын оролцоо бас чухал байдаг. Хүүхдүүд эцэг, эх, багш нар бидний дуу хоолойг сонсооч гэж хэлдэг. Хүчирхийллийг таслан зогсооход хүүхдийн өөрийн санаа бодол чухал, хүүхдүүд санал бодлоо хэлэх нь чухал. Үгийг нь эцэг эхчүүд сонсох хэрэгтэй байна гэдгийг энэ үеэр онцолсон юм. Мөн хүүхдүүд гэмт хэрэгт олноор холбогдож байгаа бөгөөд гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүд хэрэгт хийх санаа сэдлээ өөрийн орчин, нийгмийн сүлжээ зэргээс авсан байдаг талаар мөн хэлсэн юм.