Яг одоо "UB contraction" компанийн гэрээг цуцалж, Сүхбаатарын талбай дахь авто зогсоолын үйл ажиллагааг зогсоон албадан буулгаж байна.
Сүхбаатарын талбайн өмнө хэсгийн 6650 мк газрын хөрс хуулалт, асфальт бетоны хучилтын ажлыг 2017 оны зургадугаар сарын 05-наас зургадугаар сарын 23-ны өдрийн хугацаанд хийж гүйцэтгэсэн байдаг. Уг талбайд зургаан автобусны зогсоол, хөгжлийн бэрхшээлтэй иргэний автомашины зогсоол гурав, ердийн автомашины зогсоол 193, нийт 200 автомашины зогсоолыг байгуулсан юм. Анх уг зогсоолыг иргэдэд үнэ төлбөргүй ашиглуулах зорилгоор зогсоол байгуулах бүх зардлыг улсын төсвөөс гаргасан байдаг. Гэвч зогсоол ашиглалтад орсноос хэдхэн хоногийн дараагаас төлбөртэй болсон юм. Тиймээс өнөөдөр уг талбайг чөлөөлөх ажлыг хийж байна.
Сэтгэгдэл (3)