НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун цаг үеийн Хятадын компанид 50 га газар өгч, хүлэмж ашиглуулах талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр 50 га газрыг Хятадын хөрөнгө оруулалттай газарт өгч ашиглуулж өгч болохгүй гэдэг шаардлага хүргүүлэхээр болжээ. Учир нь 50 га газар нь Монгол улсын нийт хүлэмжийн 90 хувьтай тэнцэх юм байна.
Энэ талаар цааш ярихдаа “Дээрх шийдвэрийг гаргаснаар өнөөдөр хөл дээрээ тогтох гээд ядаж байга хүлэмж эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг татан унагаах уршигтай юм. Энэ ч утгаар НИТХ-аас буцаасан. Гэвч гуравдугаар сарын 27-ны өдөр хотын дарга С.Амарсайхан ЗГХЭГ-ын даргад албан бичиг хүргүүлжээ. Энэ бичгээр нийслэлийн өмчтэй “Улаанбаатар менежмент” хөрөнгө оруулалтын компаниар дамжуулан уг ажлыг хийх бичгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд хүргүүлсэн байна.
Хүнсний аюулгүй байдал гэдэг бол Үндэсний аюулгүй байдлын нэгэн томоохон хэсэг. Бидний шууд хэрэглэж хэвшсэн хүнс тэжээлийг химийн хортой бодисоор бордох юм билээ. Ийм зүйл байж болохгүй. Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Хотын дарга С.Амарсайхан нарт шаардлага хүргүүлнэ.
Шаардлагад ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн ахлах зөвлөх О.Бат-Найрамдалын өгсөн чиглэлийн дагуу НИТХ-ын тэргүүлэгчдийн гуравдугаар сарын 27-ны өдрийн хурлаар нийслэлийн 50 га газарт Агропарк байгуулах, Тяньжинь фүүдс компаниар хүлэмжийн аж ахуй эрхлүүлж, хүнс ногоо тариулах асуудлыг хэлэлцээд тэргүүлэгчдийн олонхийн саналаар уг асуудлыг дэмжхигүй гэдгээ илэрхийлсэн. Гэтэл тус өдөр хотын даргын 011048 тоот албан бичгээр нийслэлийн өмчтэй “Улаанбаатар менежмент” хаалттай хувьцаат компанийг хамтран ажиллахаар сонгосон тухай албан бичгийг ЗГХЭГ-т хүргүүлсэн байна. Иймд Үндэсний аюулгүй байдлыг гишиүүд, ЗГХЭГ-ын дарга, нийслэлийн удирдлагууд та бүхэн нухацтай үзэж монголын ард тзмний эрх ашигийг хангаасан шийдвэрийг гаргахыг шаардаж байна. Үүнд Хятадын компаниар хүлэмжийн аж ахуй эрхлэхийг зогсоох, Тяньжинь фүүдс компанид өгөх гэж буй 50 га газрыг нээлттэй сонгон шалгаруулалтаар монголын иргэдэд олгох, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэдийг хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авах боломжийг олгохыг шаардаж байна” гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (23)