БЗД-ийн 19 дүгээр хороо, “Гоодойн ам”-д шар өвс шатаасны улмаас түймэр гарчээ. Галын дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 13.55 цагт ирсэн байна.
Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 34, 74, 10 дугаар ангийн алба хаагчид түймрийг унтраахаар ажиллаж байна.
Түймрийн улмаас 10 айлын байшин шатсан байна.
Түймэр одоогоор бүрэн унтраагүй бөгөөд зуслангийн байшингуудыг галд өртөхөөс хамгаалах, галын ой руу оруулахгүйн тулд шаардлагатай арга хэмжээ авч ажиллаж байгаа юм байна.
Сэтгэгдэл (1)