ЭШЛЭЛ 1
Аливаа санхүүгийн хэлцэлд зуучлагч компани ордог жишиг бий. Энэ талаасаа орсон байх. Нөгөө талаас бүх хүн сонирхоод байх шиг байна. 40 сая ам.долларыг улс төлсөн нь зөв үү гэж. Үйл ажиллагаа явуулж аж ахуйн нэгж ямар нэгэн осол аваар гарлаа гэхэд тухайн байгууллага 100 хувь хариуцдаг. Хуулийн дагуу ямар алдаа дутагдал гарсан гэдгийг нь тогтоож төлүүлдэг. Эрдэнэт үйлдвэрийн асуудал анхандаа 110 сая ам.долларын асуудалд холбогдсон. Тэрийг 40 сая ам.доллар болтол нь бууруултал нь хэлцэл хийсэн гэж ойлгосон. Харин ч сайн байна.
ЭШЛЭЛ 2.
Одоо Жастын Ш.Батхүү байна уу өөр хэн нэгэн ч байна уу холбоотой этгээдээр төлүүлэх ёстой. Үүнийг ярихаар хонгилын асуудлыг ярих байх. Өнөөдөр хуулийн байгууллагын шинэчлэл явж байна. Үнэндээ Ш.Батхүү гэдэг хүн маш их хөрөнгөтэй байсан шүү дээ. Хөрөнгө нь хаашаа алга болчив. Ямар ч байсан дуудлага худалдаанд оруулсныг нь сонсоогүй. Жишээ нь, Булган аймагт нэг махны үйлдвэр байсан. Төрийн банкинд шилжиж очсоныхоо дараа сүүлд зарагдсан байна лээ. Хөрөнгө нь улсад орсон байх ёстой.
ЭШЛЭЛ 3.
Улс хурааж авсан юм чинь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхаа хүрээнд хянах ёстой. Эсвэл хонгилын нэг үзүүр нь энд явж байж магадгүй. Ш.Батхүүгийн бизнес хаанаа унаж, алдаа дутагдал гарсныг хэлж мэдэхгүй. Тааж хэлэх аргагүй. Тэр зээлийг авахад төрийн оролцоо ямар байсан нь чухал. Олон улсын томоохон ийм асуудлыг зүгээр нэг гарын үсэг зураад өгчихөнө гэж байхгүй. Тэгэхээр хууль хүчний байгууллагууд жинхэнэ шударга гэдгээ харуулах ёстой.
ЭШЛЭЛ 4.
Эрдэнэтийн Хуулийн хэлтсийн даргын яриаг сонссон. Тэрийг харахаар цаанаас ирсэн бичигт яагаад Монголын хууль хяналтын байгууллагын зүгээс гарч ирж тайлбар хийгээгүй, өөрсдийгөө хамгаалаагүй юм бэ гэж ойлгогдож байна лээ. Миний сонссоноор 51, 49 гэж хоорондоо наана цаана болж байсан. Эрдэнэт үйлдвэрт яг хэн эрх барьж байсан юм. Ажил явуулахад зөрчилтэй байсан. Үндсэндээ эвсэж чадаагүй.
ЭШЛЭЛ 5.
Ш.Батхүүгийн асуудал хууль хяналтын байгууллагад очоод шалгагдаж байгаа. Бид нэг юманд итгэх ёстой. Хэрэг бүртгэх, анхан шатны мөрдөн байцаалтын үед бүх зүйл хийгддэг. Ц.Нямдорж сайдын хэлснээр практик дадлага хийгээд явж байхад ном журмынхаа дагуу явдаг юм билээ. Ганцхан шийдвэр гаргахдаа но ордог. Үүнд асуудал байгаа.
ЭШЛЭЛ 6.
Ш.Батхүүгийн хөрөнгийг худалдсан асуудалд нь но орсон байх талтай. Жишээ нь, Засгийн газрын бодлогын хүрээнд Булганд хоёр махны үйлдвэр байгуулах ёстой юм. Нэг нь урд, нөгөөх нь хойд бүсэд. Хойд бүсэд бэлээхэн байгаа махны үйлдвэрийг барих гэхээсээ ашиглалтад оруулах ёстой байхгүй юу. 600 тэрбум орчим өртөгтэй махны үйлдвэр байсан. Үүнийг би сонирхоод яваад байсан бүтээгүй. Гэх мэтчилэн бусад хөрөнгийг нь авахыг аваад, зарахыг нь зарсан байх гэж бодоод байна. Банкны барьцаанд очсон зүйл нэгээс хоёр дуудлага худалдаанд орох, доош буулгаад явдаг.
ЭШЛЭЛ 7.
Хадгаламж банкны асуудалд жижиг хувь нийлүүлэгч олон байсан юм билээ. Эрх ашиг нь хаягдаад явсан. Бага ч гэсэн оруулсан хөрөнгө оруулалт нөхөгдөөд явах ёстой.
ЭШЛЭЛ 8.
Банкны салбарын хамгийн буруу үйлдэл нь баталгаагүй зээл олгох. Хоёрдугаарт, сүүлийн үед банкууд бизнес рүү орж байна.ОУВС-гаас тавьсан зарчим нь “Та нар баруунаараа аваад, зүүнээрээ цацаад байна. Ямар ч эдийн засгийн тооцоололгүй улс байна. Санхүүгийн том сахилга бат тавь” гэсэн. Үүнийг уруу татаад байгаа нь УИХ-ын гишүүд бид өөрсдөө шүү дээ. Засгийн газраас оруулж ирсэн төслийг нь эвдчих гээд л. ОУВС-гаас арилжааны банкуудад шалгалт хийсэн. Үр дүн нь гараагүй биз.
ЭШЛЭЛ 9.
Банкны систем гэдэг эдийн засгаа авч явдаг суурь нь. Систем нь буруу байна гэдгээр ОУВС-гаас шалгалт хийсэн. Өнгөрсөн жил УИХ-аас тодорхой хэмжээний мөнгөн хүчитгэл хийсэн. Тэгэхэд ямар учраас хүчитгэл хийгээд байгаа юм. Банкны системд байгаа хэдхэн гэр бүлийг дэмжих хүчитгэл хийгээд байгаа юм уу гэсэн. Сангийн яамнаас үгүй ээ л гэсэн. Бид хяналтыг нь буруу тавиад байна. Нэг талдаа өрсөлдөөн багасч байна. Өрсөлдөөн нь өргөн хүрээнд байг л дээ.
ЭШЛЭЛ 10.
Хадгаламж зээлийн хоршоо дампуурахад яг ийм байдалд орсон. Тийм болохоор аливаа юманд хяналтаа тавиад явах хэрэгтэй болж байна. Хариуцлагын тогтолцоо гэж толгоотой бүхэн ярьж байна. Үүндээ гол цэгээ тавьж чадахгүй мөртлөө гаднаас нь бөмбөгдөөд байна. Жишээ нь, Капитал банкны асуудалд Төв банк хариуцлага хүлээх ёстой. Алдагдлыг нь иргэд, иргэдийнхийг нь улс төлөх байдлыг урьдчилан зогсоох байсан. Тэр хүртэл хяналтаа тавьж чадаагүй гэсэн үг. Тэгэхээр Монголбанк руу дайрах ёстой.
ЭШЛЭЛ 11.
Улс орноо авч явахын тулд хүнээ хөгжүүлэх ёстой. Монгол хүн ядуу байна. Ядуу гэдэг үгээс уг нь зугтааж ирсэн. Ингэхийн тулд ажилтай орлоготой болох ёстой. Өнөөдөр ажиллаж байгаа төрийн албаныхаа орон тоог ихэсгэж чадахгүй. Харин аж ахуйн нэгжээ дэмжих хэрэгтэй. Би Булган гурван жил байсан. Түүнээс өмнө Төрийн нарийн бичгийн дарга байсан. Төр талдаа хатуу зогсож байсан хүн. Хөдөө талдаа амьдралд хүнд байна. Намайг очиход маш олон төсөл хөтөлбөр над дээр ирсэн. Миний нүдэн дээр хүртэл ураад чулуудаж байсан хүн байна. Тухайн үед Монгол Улсын бүх сумад ЖДҮ олгооч гэсэн. УИХ, Засгийн газрын хуралдааны үеэр байнга л ярьсан. 330 сумтай гэж үзэх юм бол 330 тэрбумыг гаргаач. Сум суманд тарах хэмжээнд нь бодлого гаргаач ээ. Тэгэхгүйгээр Улаанбаатартаа битгий хувааж идээд байгаач ээ гэсэн.
ЭШЛЭЛ 12.
Иргэддээ өгөх байтал УИХ-ын гишүүд нь өөрсдөө ЖДҮ хуваагаад авчихаад байна. Миний бухимдаад байгаа асуудал энэ. Миний хувьд ЖДҮ-ээс зээл авсан. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт махны сүүний аян гэж байгаа. Энэ хүрээнд сум болгонд сүүний үйлдвэр байгуулъя гэсэн юм. Түүнийхээ хүрээнд Булганы нэг суманд сүүний үйлдвэр байгуулсан. Гэхдээ миний хувийн юм биш. Тэндээс гарсан саналуудыг дэмжиж яам руу явуулсан. Сүүлд ЖДҮ-д холбогдсон гэх 49 гишүүн чинь бүгдээрээ тойргоос нь ирүүлсэн албан бичиг, хүсэлтийг дэмжсэн хүмүүс. Хамгийн гол нь, ЖДҮ-ийг өөртөө, хамаатан садандаа битгий ав л даа гэж байгаа юм.
ЭШЛЭЛ 13.
Үнэнээ хэлье. Төрийн албанд ажиллах хугацаандаа ганцхан дүүгээ ажилд оруулсан. Удахгүй шалгалт өгөөд мултрах юм байгаа биз. Шүүмжилвэл шүүмжилнэ биз. Эхнэр хүүхэд хүртэл хэлэх юм байна шдээ. Чи хар даа, хүмүүс ах дүү нараа дээшлүүлээд байхад гэж. Бас л амьдрал шүү дээ. Түүнээс 20 гаруй жил ажиллахдаа бүгдийг нь цаашаа гэсэн. Төрийн ажилд битгий оролц, амь амиа бодоорой гэсэн. Ер нь миний толгойнд тийм бодол байдаггүй юм. Сураад үзээрэй нэг ч хүн байхгүй.
ЭШЛЭЛ 14.
ЖДҮ авсан гишүүд хуулийн дагуу шалгуулах ёстой. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх прокурорын санал орж ирэхэд дэмжиж кноп дарсан. Үйлдвэрлэл хийгээд өөрөө өөрийгөө аваад явах хүмүүс байна. Үүнийг яагаад ойлгодоггүй юм. Ингээд ярихаар жижиг юм яриад хэрэггүй том юм ярь гэх юм.
ЭШЛЭЛ 15.
Толгой чинь байгаа бол зам мөрөө харж яв гэж боддог. Өөрсдөө бүдэрсэн бол хохь чинь гээд явдаг байхгүй юу. Бизнесийн тал дээр олон ч алдаа гаргаж л байсан. Хохь чинь л гэдэг юм. Урьдчилаад харж чадахгүй яасан юм.
ЭШЛЭЛ 16.
Шулуухан хэлэхэд өнгөрсөн жил орлого өслөө гээд хэл аманд орсон. Байсныгаа зарж орлого олсон юм. Түүнээс биш бизнес хийгээд яваад байгаа асуудал байхгүй. Миний нэр дээр гурван компани байгаа. Ах дүү нартайгаа хувь нийлүүлээд явж байгаа компани. ЖДҮ авлаа гэхэд тав алхаад баригдана биз дээ.
ЭШЛЭЛ 17.
Сайдын ажлаа өгөөд явсны дараа Ерөнхий сайд үнэхээр эр хүн шиг загналаа, намын, Засгийн газрын нэр хүндээ аваад гарлаа гэсэн сайхан үг хэлсэн. Хамтарч ажиллахын хувьд маш олон зүйлийг хийж чадсан. Олон сайдын хийх гээд чадаагүй ажлыг гацаанаас гаргасан. Үүнд Ерөнхий сайд нэлээд дэмжсэн. Гомдол санал гээд байх юм байхгүй. Болсон үйл явдлын тухайд өнөөдрийг хүртэл харамсдаг юм. Энэ бүхний ард ажлаа хийгээд явна гэдэг нь хүнд шүү дээ. Араас нь үер усны асуудал гарахаар нь ерөөсөө намайг боль гэж байгаа юм байна гэж ойлгосон.
ЭШЛЭЛ 18.
Цахим ертөнцөөр Засгийн газраасаа гарсныхаа дараа гомдлоо тайлж байна гэдэг яриа гарсан. Миний хувьд намын жигүүрт харьяалагдаж явсан хүн. Дараа нь Төрийн нарийн бичгийн дарга болчихоод чимээгүй болчихлоо гэж шүүмжилсэн. Засгийн газар кабинетын зарчмаар явдаг шүү дээ. Миний хувьд дуугарах ёстой юмаа хэлээд явдаг. Гол нь тодорхой хэмжээний цензур байх ёстой. Намд байхдаа ч, Засагт байхдаа ч дуугарч л байсан.
ЭШЛЭЛ 19.
Х.Баттулга Ерөнхийлөгч болоогүй байхдаа өөрөө зурагтаар ярьсан. Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ энэ асуудлыг хариуцах ёстой, би мөнгөний асуудалд оролцдоггүй гэж. Олон нийтийн зүгээс тэр чигээр нь хүлээж аваад 200 сая ам.долларын гэрээнд намайг гарын үсэг зурчихсан гэж хардаг. Нэгдүгээрт, Төрийн нарийн бичгийн дарга улсын төсвөөс баталсан төсөвт гарын үсэг зурдаг. Хоёрдугаарт, төмөр зам руу орсон мөнгө улсын төсвөөс биш Хөгжлийн банкнаас авсан зээл. Захиран зарцуулах эрх нь МТЗ-ын эрх. Гуравдугаарт, төмөр замын асуудал 2014, 2015 оноос явсан. Би хэдэн онд ажлаа өглөө. 2012 онд өгөөд явсан. Тэр хүнийг ярихаар Ж.Бат-Эрдэнэ рүү ярьдаг болохоос намайг явснаас хойш хийсэн ажил. Миний хувьд схемийг нь хийхэд оролцсон нь үнэн. Жинхэнэ бүтээн байгуулалтын ажил эхлэхэд Ж.Бат-Эрдэнэ сураг ч үгүй байсан.
ЭШЛЭЛ 20.
Таван төгрөгөөр хийх ёстой юмыг арваар хийсэн үү. Арван доллароор хийх байсныг 100 доллароор хийсэн үү гэдгийг хууль хяналтын байгууллагаас шалгаж тогтоох нь зөв. Дунд нь мөнгө угаасан уу гэдэг асуудлаар Солонгос захирал нь шалгагдаад сүүлдээ хэрэгсэхгүй болсон биз дээ. Нэг км төмөр зам барихад дунджаар 1.5.-2 сая ам.доллар барьж байгаа байх.
ЭШЛЭЛ 21.
Ер нь бодлого буруу явж байна гэж харж байгаа. Хамгийн нэгдүгээрт, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замаа барьж дуусгах ёстой. Бодлого нь яаж гарахыг харъя.
ЭШЛЭЛ 22.
Тавантолгойн ногдол ашиг тараахаас илүүтэй эхлээд төмөр замаа ашиглалтад оруулах нь чухал. Нүүрс худалдаж, авч байгаа хоёр нөхөр нэг нь илүү зарах, нөгөөх худалдаж авахыг бодно шүү дээ. Тэгэхээр төмөр замаа ашиглалтад оруулчихад ойрын хоёр жилдээ босоод л ирнэ.
ЭШЛЭЛ 23.
Эрдэнэтэд 49 хувь байна гэдэг асуудалд би гараа өргөнө. Тэгж байж эрүүл явна. Саяын тохиолдлоор 49 хувь хууль бусаар орж ирэх гээд байна шүү дээ. Ер нь төрөөс бүх хуулийг нь зохицуулж өгөхөөс бус очоод бүх юмыг нь дараад хэвтэж болохгүй. Хувийн хэвшил ороод ирэхээр шахааны бизнес алга болно. Цэвэр ашгийн төлөө явна.
ЭШЛЭЛ 24.
Намыг хагаралдуулахгүй байх талаар удирдагч хүн хамгийн том бодлого гаргаж явах ёстой. Мэдээж цөөнх гэж байгаа. Хэлдэг, ярьдгаа хийгээд явна. Жишээ нь, би 60 тэрбумыг зөвшөөрөхгүй. Булган аймгийг ахлаад явж байна. Хоёрдугаарт, Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг буруутгаж огцруулсан. Уг нь Бага хурлаараа нэр дэвшүүлж, томилсон. Яг үнэндээ М.Энхболд гэдэг хүнийг жигүүрт байхдаа ч, хотын дарга байхад нь муудаж сайндаж явж л байлаа. Тахин шүтээд байсан асуудал байхгүй. Энэ бол эрх мэдлийн төлөөх тулалдаан.
Сэтгэгдэл (39)