Баримт 1.
“The Hu” хамтлаг нь орчин үеийн рок хөгжмийн урсгалыг Монголын үндэсний хөгжим болон хөөмийтэй хослуулан уран бүтээлээ туурвидаг.
Баримт 2.
Хамтлагийн продюссер Б.Дашдондог саяхан өгсөн ярилцлагандаа “The Hu” хамтлаг дөнгөж дөрөөн дээрээ гишгэх гэж байна хэмээн ярьж байжээ.
Баримт 3.
Хөгжим сонирхогчид тус хамтлагийг рок хөгжмийн цоо шинэ урсгалыг бий болгосон хэмээн “Hunnu Rock” гэж нэрийдэж байгаа юм.
Баримт 4.
Тус хамтлаг нь “Гэрэгэ” цомгоороо дебют хийхээр төлөвлөж байна.
Баримт 5.
Монголын метал рок “The Hu” хамтлагийн дуунууд “Youtube” сувагт найман сая хандалт авч, дэлхийн алдартай сайтууд хэдийнэ онцолж эхэлсэн.
Баримт 6.
Хамтлагийн залуус 2019 оны зургадугаар сарын 27-29-ны өдрүүдэд Норвеги улсын Осло хотноо болох "Tons of Rock" олон улсын рок хөгжмийн фестивальд оролцож, дэлхийн алдартнуудтай хамт тоглохоор болсон.
Баримт 7.
“Youtube” хуудсанд тавигдсан “Yuve Yuve Yu” дуу нь 5.7 саяын хандалт авсан бол нэг сарын өмнө тавигдсан “Wolf Totem” дуу нь 2.8 сая хандалт авчээ.
Баримт 8.
Дэлхийд Монгол өв соёл, үндэсний урлагаа сурталчилж байгаа тус хамтлагийн хоёр дуу цацагдсан даруйдаа “Youtube”-т 18 сая хүний хандалт аваад байна.
Баримт 9.
“Wolf Totem” /Чонон сүлд/ дуу The Queen хамтлагийн "Bohemian Rapsody" дууг ардаа орхин тэргүүлсэн юм.
Баримт 10.
Хамтлагийн продюссерээр гавьяат жүжигчин, дуучин, продюсер Б.Дашдондог ажилладаг.
Баримт 11.
“The HU” хамтлаг Ц.Галбадрах, Б.Энхсайхан, Г.Нямжанцан, Н.Тэмүүлэн гэсэн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй. Хамтлагийн ахлагчийг Ц.Галбадрах гэдэг.
Баримт 12.
Хамтлагийн продюссер Б.Дашдондог нэгэнтээ “The HU” хамтлагийг бүрдүүлэхэд үндэсний хөгжим тоглодог залуус дунд сонголт хийхэд амар байсангүй” гэжээ.
Баримт 13.
Хамтлагийн байгуулсны дараа яг рок урсгал руу ороод тоглочих, тэр хэмнэлийг мэдэрдэг байх нь чухал гэсэн шаардлагыг продюссерийн зүгээс тавьсан гэнэ.
Баримт 14.
Үндэсний хархираа хөөмийг гэхэд үндэсний хэв маягаас нь рок урсгал руу өөрчилж, үндсэн хэв шинжийг нь алдагдуулахгүй тоглодог нь хамтлагийн онцлог.
Баримт 15.
Хамтлагийн бүх гишүүн хөгжмийн боловсрол эзэмшсэн. Хөх, улаан морин хуур, товшуур хөгжим, цуур хөгжмөөр тоглодог.
Баримт 16.
Хуучир, ятга, ёочин гэх мэт өөр улс үндэстний ардын хөгжим ороогүй юм.
Баримт 17.
“The Hu” хамтлагийнхан анхны цомгоо гаргасан бөгөөд цомгийнхоо нээлтийг гадаадад хийхээр төлөвлөжээ.
Баримт 18.
iTunes АНУ-д хамгийн их татагдсан 100 дууны жагсаалтыг гаргадаг билээ. “The Hu” хамтлагийн уран бүтээл одоогийн байдлаар жагсаалтын 36-рт бичигдэж байгаа бол рок дууны төрөлд нэгдүгээрт бичигдэж байна.
Баримт 19.
Гавьяат жүжигчин Б.Дашдондог хүннү рок урсгалын гол утга учир, тоглох арга барилыг олохын тулд судалгааны ажлыг бараг долоон жилийн өмнөөс эхлүүлжээ.
Баримт 20.
Хамтлагийн гишүүдийг бүрдүүлэхэд бүтэн нэг жилийн хугацааг зарцуулжээ.
Баримт 21.
Тус хамтлаг "Хүмүүн" гэсэн үгнээс уг гарвал авч хамтлагтаа “The HU” гэх нэр өгчээ.
Баримт 22.
Хамтлагийн эхний уран бүтээл болох 'Yuve Yuve Yu' дуу өнгөрсөн есдүгээр сард Youtube-д тавигдсанаас хойш нийт 12.7 сая хүн сонсоод байна.
Баримт 23.
iTunes Store-д бүртгэлтэй монгол хамтлаг, дуучин цөөн тул жагсаалтын эхний 10-т нэг ч байхгүй. Харин 15 дугаарт дуучин Болдын “Үүлэн домог” дуу эрэмбэлэгдэж байсан удаатай.
Баримт 24.
Мөн түүний "Монгол Поп-2" цомог iTunes-ийн хамгийн шилдэг борлуулалттай 10 цомгийг тэргүүлж байсан юм.
Сэтгэгдэл (32)