Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг Стандарт банкинд барьцаалсан тухай асуудлаар Шадар сайд Ө.Энхтүвшин, үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн, Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Г.Баясгалан нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин “Стандарт банкнаас нийт 161 сая ам.долларыг авсан билээ. Хугацаандаа төлөөгүй учраас Лондоны Арбитрын шүүхэнд хандсан. Шүүхээс гаргасан шийдвэрийг эсэргүүцэж давж заалдсан. Тэгэхийн тулд эрхээ олж ав гэсэн. Эрхээ олж авахын тулд 50 сая ам.долларыг байршуулах ёстой. Тухайн үед мөнгө байгаагүй. Үүний дараа Арбитрын шүүхийн шийдвэрийн дараа Стандарт банкнаас Английн дээд шүүхэд гомдол гаргасан юм билээ. Улмаар Арбитрын шийдвэртэй адилхан шийдвэр гаргасан. Бүр хатуу шийдвэр гаргасан. Нэгэнт эцсийн шийдвэр учраас төлөхгүй байхаас өөр аргагүй. Ерөнхий сайдын захирамжийн дагуу Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан. Энд сууж байгаа бүрэлдэхүүн орсон. Хуульчдын баг ажилласан, хуралдсан. Хэрвээ төлөхгүй байх тохиолдолд Эрдэнэт үйлдвэрт төлөх төлбөрийн гүйлгэх царцаах эрсдэлтэй юм билээ. Үүнийгээ ч хэд хэдэн компаниудад мэдэгдсэн. Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын зүгээс тэдгээр компанитай тохиролцсоны эцэст тийм зүйл болоогүй. Ер нь Стандарт банкинд мөнгө төлөхөөс өөр аргагүй. Гэхдээ маш бага зардлаар төлөхөөр ярилцаж байна. Эхний ээлжид 40 сая ам.долларыг төлөхөөр тогтсон. Эрдэнэт үйлдвэрийн Эрсдэлийн сангаас гаргаж шилжүүлсэн. Үүний дараа буруутай этгээдээр төлүүлэх талаар ярина” гэлээ.
Р.Хишиг
Сэтгэгдэл (19)