УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд чуулганы нээлтийн дараа мэдээлэл хийж, эрх баригчдад шаардлага хүргүүлж байгаагаа танилцууллаа.
Тодруулбал, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Монголчууд бидний ардчиллаар олж авсан ололт амжилтыг үгүйсгэж, эдийн засгийн тулгуур бодлогыг ганхуулж, төрийн институти хоорондын өс хонзон эрх мэдлийн төлөөх тэмцэлдээ ард иргэдийг айдас, бухимдлаар хөглөн турхирч, Монгол орныг дарангуйллын зүг хөтлөх санаархал явж байгааг АН эрс эсэргүүцэж байна" гэлээ.
Түүнчлэн "Энэ хаврын чуулганы хугацаанд эрх баригчдаас дараах асуудлыг нэн яаралтай шийдвэрлэж, үлдсэн бүрэн эрхийн хугацаандаа ард түмний өмнө амласан амлалтаа хэрэгжүүлэхийг шаардаж байна. Жирийн ЖДҮ эрхлэгчдийн боломжийг зохион байгуулалттайгаар хулгайлж, албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль зөрчсөн концессын гэрээ байгуулж, татвар төлөгчдийн мөнгийг шамшигдуулсан нөхдөд хариуцлага тооцох, Төрийн бодлого хэрэгжих Засгийн газрын яам агентлаг, төрийн бусад байгууллагуудад улс төржилт хэрээс хэтэрч, архидалт хавтгайрч, аллага хүртэл гардаг байдлыг эзэнгүйжүүлж байгаа Засгийн газрыг огцруулахыг бид удаа дараа шаардаж байна" гэлээ.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (26)