“Эрх чөлөө хөдөлгөөн”-өөс Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон ХЭҮК-т С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял сонссон хэрэгтнүүдийг эрүүдэн шүүсэн асуудлыг шийдвэрлэх шаардлага хүргүүлэх гэж буйгаа мэдээллээ.
Уг шаардлагад “Монгол Улсад хууль сахиулах чиг үүрэг бүхий байгууллагын оролцоотойгоор хүнийг эрүүдэн шүүсэн мэдээлэл олон нийтэд ил болсон нь хүний эрхийг дээдэлсэн ардчилсан Монгол Улсад байж боломгүй явдал юм. Улс төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амийг хөнөөсөн гэмт хэргийг шалгах явцад эрүүдэн шүүлтэд оролцсон гүйцэтгэгч, энэ бүхнийг даалгасан албан тушаалтан, захиалсан албан тушаалтанд хэрэг үүсгэн шалгаж, хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой. 2001 оноос хойш иргэдээс хүний ХЭҮК, УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд ирүүлсэн эрүү шүүлттэй холбоотой гомдлын мөрөөр Засгийн газраас хэрэгжүүлсэн арга хэлбэрийн талаарх мэдээллийг олон нийтэд ил болгохыг шаардаж байна. Мөн тус хугацаанд иргэдээс ирсэн гомдлын дагуу ямар шалгалт хийснээ ил болгох хэрэгтэй” гэжээ.
Эрх чөлөө хөдөлгөөн нь Монгол Улсад эрх зүйт нийгмийг төлөвшүүлэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулах үүднээс эвлэлдэн нэгдсэн сайн дурын хөдөлгөөн юм байна.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (6)