АН-ын залуучууд намынхаа удирдлагуудад уриалга гаргаж мэдээлэл хийлээ. Тэд “АН-ын удирдлагууд улс төрийн нөхцөл байдалд тохироогүй буруу бодлого явуулсны улмаас бүлэггүй болсон. Мөн 60 тэрбум, ЖДҮ, Эрдэнэтийн 49 хувь зэрэг томоохон хэрэгт АН сөрөг хүчнийхээ зүгээс хатуу тэмцэж чадаагүйгээс үүдэн намын нэр хүнд унаж байна” гэж үзжээ.
Уг хуралд АН-ын дунд шатны байгууллагуудын төлөөллүүд ирсэн байна. Ирэх сарын 4-ний өдөр АН-ын онц их хурал болохоор товлогджээ. Намын гишүүдийн зүгээс “Улс төрийн нам гэдэг олон нийтийн сонирхолыг бодлого болгон хэрэгжүүлэх үүрэгтэй. Гэтэл хэсэг бүлэг хүмүүсийн төлөө хариуцлагагүй мэдэгдэл, үйл ажиллагаа хийсний улмаас АН-ын нэр хүнд унаж, намын гишүүдийн итгэл алдарлаа. Намын даргаар сонгогдсон С.Эрдэнэ анх өгсөн амлалт шигээ байж, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхгүй байна. Түүнчлэн олон жил зүтгэсэн гишүүдийг татвар нэрээр ялгаварлан гадуурхаж ирсэн. Өнөөдөр нийслэл, орон нутаг дахь жирийн гишүүн намынхаа бүтэн нэрийг хэлж чадахгүй хэмжээнд хүрсэн байна. Тиймээс удахгүй болох намын хурлаар АН-ын удирдлагуудаас хариуцлага нэхье. Намын гишүүд хүрэлцэн ирж бидэнтэй нэгдээрэй” гэв.
АН-ын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооны Хяналтын зөвлөлийн дарга С.Төмөрбаатар “Нийгэмд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор АН-ын залуучуудын холбооны хэсэг залуучууд “МАНАН мафи”, Эрдэнэтийн 49 хувь, 60 тэрбум, ЖДҮ-г улаан нүүрээрээ хамгаалж байна. Энэ бол тэдний байр суурь болохоос биш Ардчилсан намын 90 мянган гишүүнчлэлтэй залуучуудын байр суурь биш. Хэсэг бүлэг залуучууд Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ нарын хүмүүсийн гар хөл, хамгаалагчид болоод байна. Намын 90 мянган гишүүнийг 10-аадхан хүн төлөөлж хариуцлагагүй үйлдэл хийсэн нь ёс зүйгүй асуудал. АН-ын намын гишүүд намыг төлөөлж байр суурь илэрхийлсэн нөхдийн өмнөөс ичиж байна. Бид бол үнэт зүйл зарчимтай хүмүүс. АН-ын нийт залууст хандаж хэлэхэд “Тэмцье, босъё, нэгдэе, эх орноо аваръя гэж уриалмаар байна” гэлээ.
Түүнчлэн шударга нийгмийг Монголд байгуулахын төлөө бүх нийтээрээ тэмцэх ёстой. Саяхан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт бусдыг хилсээр гүтгэж, эрүүдэн шүүсэн нь илэрлээ. Тиймээс шударга бус тогтолцооны эсрэг хүн бүр тэмцэх ёстой. Гэтэл нийгэмд шударга ёс тогтооё гэхээр манай намын нэртэй хоёр, гуравхан гишүүн эсэргүүцдэг. Хууль шүүхийнхээ бүлэглэлийг шинэчлэе гэхээр УИХ дахь АН-ын зарим гишүүд болох С.Эрдэнэ зэрэг хүмүүс эсэргүүцэж байна. Энэ хүмүүс бол хамгийн но-той хүмүүс. Эхлээд нам дотроо шударга ёс тогтоож байж дараагийн сонгуулийн тухай ярих ёстой гэв.
Б.Лхам
Сэтгэгдэл (43)