УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг үзүүлэх гормын санал гаргасныг гишүүдийн олонхи дэмжсэн билээ. Энэ дагуу чуулганы хуралдааныг түр завсарлуулж “Чингис хаан” танхимд уг бичлэгийг гишүүдэд үзүүлсэн юм.
Үүнээс өмнө Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ "Ч.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг төрийн нууцаас гаргаж ил болгосон тогтоолыг танилцууллаа. Тэрбээр Ч.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж байгаа 2015.9.1-2017.6 дугаар сар хүртэлх нийт 22 сар 660 хоногийн бичлэг байгаа бөгөөд үүнээс эхний зургаан өдөр буюу 2015.9.1-7 хүртэлх бичлэгийг Тагнуулын ерөнхий газраас олон нийтэд ил болгох боломжтой гэсэн дүгнэлт гарсан” гэсэн мэдээлэл хийсэн.
Тэгвэл гишүүдэд бичлэгийг үзүүлж дуусчээ. Үүнтэй холбогдуулж Шадар сайд Ө.Энхтүвшингээс тодруулахад “Эрүүдэн шүүсэн бичлэгийг үгээр хэлэхийн аргагүй муухай юм байна” гэснээс өөрийг хэлсэнгүй. Түүний хувьд өмнө нь “С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотой асуудлаар мэдээлэл сонслоо. Энэ ажиллагаа яаж явагдсан, яаж шийдэгдсэн. Тэр шийдвэр хууль ёсных байв уу, үгүй байв уу гэдгийг Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулж, Тагнуулын Ерөнхий газрын дарга зарим зүйлийг нэмж хэллээ. Хуулийн ямар зүйл, заалт зөрчснийг тодруулж, хариулт авлаа. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг үзье гэдэг хүсэлт тавьсан боловч ч прокурор зөвшөөрөөгүй учраас үзүүлсэнгүй.
Энэ бичлэгийг УИХ-ын гишүүд болон иргэдэд үзүүлэх ёстой. Үнэхээр эрүүдэн шүүж хэрэг хилсээр хэрэг үүрүүлсэн байх юм бол байж боломгүй, ноцтой хэрэг болно. Тиймээс Засгийн газрын хуралдаанаар Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг байцааж байгаа бичлэгийг ил болгох нь зүйтэй гэж үзэж байна” хэмээн ярьсан байсан юм.
С.Сүлд
Сэтгэгдэл (31)