Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Ерөнхийлөгч бидэнд ээлжит урилгаа явууллаа гэж харж байна. Монгол Улсад Ерөнхийлөгч ямар ажил хийж болох, болохгүй гэдгийг хамгийн хурдан ойлгуулсан хүн бол Х.Баттулга шүү дээ. Би энэ урилгыг аваад “Үгүй” гэж хэлэхээр ирлээ. Энэ урилгыг аваад ээлжит хичээлээ заах гэж байна. Хэн Монголд Ерөнхийлөгч байх, байхгүй вэ гэдгийг заая. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл үндэсний аюултай байдлын зөвлөл болж хувирлаа.
Надаас сэтгүүлчид “Ерөнхийлөгч ямар ажил хийдэг юм бэ. Ямар ажил хийж болдоггүй юм бэ” гэж асууж байсан. Би хариуд нь “Ерөнхийлөгч хүн өмнө нь бодож байсан, айж явсан, өмнө нь хийж байсан ажлаа үргэлжлүүлдэг. Ерөнхийлөгч боллоо гээд цоо шинэ хүн болж хувирдаггүй” гэж хэлсэн. Өнөөдөр хууль, шүүхийн байгууллагын нэр хүндийг нь дэндүү унагаж байна.
Би Монгол Улс шүүхгүй байснаас Ерөнхийлөгчгүй байсан нь дээр гэж боддог. Хуулийн байгууллагыг хамгаалах нам өнөөдөр алга. Надад өөрийн байгуулсан нам, худалдаж авсан телевиз байхгүй. Уг нь хууль, шүүхийн байгууллагад ахиц дэвшил гарч байсан гэдгийг хэлэх хүний нэг нь яах аргагүй би. Учир нь намайг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед Монгол Улс авлигын индексээрээ дэлхийд 120-иос 70 руу орж буурсан. Энэ судалгааг Лондонд төвтэй олон улсын байгууллага гаргасан.
Хэн ч, ямар ч албан тушаал хашиж байсан хуулийн байгууллагаас дуудвал очих ёстой гэдэг зарчим надад байдаг. Намайг “Зангиагаа зүүгээд, гутлаа тослоод оч” гэж бичдэг. Энэ нь зүгээр л хуулийн байгууллагад үзүүлэх хүндэтгэл шүү дээ. Н.Энхбаярыг хуулийн байгууллагаас 12 удаа дуудаж байсан. Нэг дуудаад, хоёр дуудаад, ажил дээр нь очоод ч мэдүүлэг авч чадаагүй. Тиймээс аргагүйн эрхэнд баривчилгаа явуулсан.
С.Зоригийг хэн хөнөөсөн бэ гэдгийг нэг л хүн харсан шүү дээ. Тэр бол С.Зориг өөрөө.
Би Х.Баттулгыг бодвол хэрэг хийсэн болгоныг цаааар авна гэж дайрч байгаагүй. Шулмын арми байгуулж хүмүүс рүү дайруулж байгаагүй. Би ШХАБ-д элсэнэ гэж гэж зүтгэж байгаагүй шүү” гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (65)