Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх энэ сарын 11-ний өдөр С1 телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцсон. Нэвтрүүлгийн дараа шударга бусын хонгилоор дамжин хэлмэгдсэн иргэд түүнтэй холбогдсон гэв. Тэд шударга бусын хонгилын гишүүн бусад холбогдсон хүмүүсийг шахах, уг хонгилыг нураах нураах зорилгоор хүчээ нэгтгэж “шударга бусын хонгилд хэлмэгдсдийн холбоо” төрийн бус байгуулла байгуулжээ. Түүний “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэр хэлсэн үгийг дараах линкээс уншина уу. https://www.24tsag.mn/a/170495
Энэ талаар тэрбээр “Төрийн байгууллагад дарамтаар ямар нэгэн шахалт, дарамтаар үйл ажиллагаа хийсэн, түүндээ шаналж явдаг хуульч болон холбогдох хүмүүс бидний эхлүүлсэн ажиллагаанд оролцоосой гэж хүсч байна. Мөн дараагийн хонгилыг гаргахгүйн тулд хуульч мэргэжилтэй хүмүүс зөвлөгөө өгч туслаарай. Бид утсаар биш зөвхөн и-мэйл "shudargabus.khongil@gmail.com" хаягаар харьцах юм.
Ц.Элбэгдорж өмнө нь Ерөнхий шүүгч, прокуроор ажиллаж байсан хүмүүсийг дарамталсаар байгаад ажлыг нь өгүүлсэн.
Шударга бусын хонгилын олон улсын албан ёсны хэллэгийг мафи гэдэг. Энэ эь хуулийн байгууллагыг бүрэн хэмжээгээр хамарсан шүү дээ. Монгол Улс эхлээд аюулгүй байдал дараа нь эдийн засгийн аюулгүй байдлаа хамгаалах хэрэгтэй байна. Гэтэл ийм аюулгүй байдлыг алдагдуулчихсан мафийнхан өнөөдөр энэ бүлэглэлээ хамгаалахын тулд хамгийн сүүлчийн боломжоо өчигдөр ашиглалаа. УИХ-ын чуулган дээр Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг гишүүд хэрхэн эсэргүүцэж байгааг, тэдний баг зүүсэн үйл ажиллагааг хараад харамсаж суулаа. Тиймээс хууль хүчний байгууллагын мафийн бүтцийг нэг хоногийн өмнө ч болов задлах хэрэгтэй байна. Тэд зүгээр бууж өгөхгүй юм байна. Уг нь тэд өөрсдөө өргөдлөө өгөөд гарах юм бол цаашид үр хүүхдэд нь, нэр төрд нь хэрэгтэй л дээ.
Зарим хүмүүсийн хэлж байгаагаар гурван хүнийг буулгахын тулд гурван хуулинд өөрчлөлт оруулах хэцүү гэдэгт санал нэг байна. Гэхдээ мафийн бүлгийг нэг цаг, минут ч ажиллуулж болохгүй гэдэгт ч итгэл үнэмшилтэй байна. Хонгил гэх зүйл 10 хүрэхгүй хүн байгаа гэж бодож байгаа. Тэд байгууллагуудын удирдлага нь болж доороо байгаа шүүгч, прокурор, цагдаа АТГ-ын хүмүүсийг амьдралаар нь дарамтлаад хүсээгүй юмыг нь албан тушаалаараа далайлган дарамтлан хийлгэж байна. Тэд удаан суух тусам хууль бус ажиллагаа, цаг хожихын тулд бүгдийг хийнэ шүү дээ. Мафийн гар хөл болж Их Хурал дээр үг хэлж байгаа гишүүдийг харахаар бухимдаж байна. Тиймээс бидэнтэй нэгдэж, шударга бусын хонгилыг нураахын төлөө тэмцээрэй” гэв.
Б.Лхам
Сэтгэгдэл (14)