Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Ерөнхий сайд Ли Хан Ёнг өчигдөр орой манай улсад буусан билээ. Тэгвэл өглөө 09.00 цагт хоёр улсын Ерөнхий сайд Чингис хааны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.
Үүний дараа Төрийн ордны ёслол хүндэтгэлийн өргөөнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНСУ-ын Ерөнхий сайд Ли Хан Ёнг нар гарцаарчилсан уулзалт хийх юм. Мөн 09.35 цагт Монгол, Солонгосын Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийх аж.
Үүнээс гадна БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт тус тус бараалхана
Улмаар БНСУ-ын Ерөнхий сайд Ли Хан Ён “UB smart card” төслийн үйл ажиллагаатай танилцах бөгөөд Дамбадаржаа дахь Монгол, Солонгосын найрамдлын цэцэрлэгт хүрээлэнд зочилж мод тарих юм байна.
Р.Хишигээ