Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн эхнэр Х.Болормаагийн дүү Х.Болдбаатарын албан өрөөнд Эрүүгийн цагдаагийн газрынхан нэгжлэг хийж, хэд хэдэн зураг хурааж авсан билээ. Үүнтэй холбогдуулж, Х.Болдбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Би Монголын дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүн. 10 жилийн өмнө байгуулагдсан байгууллага. Монголын зураачдын зургийг цуглуулдаг, хадгалдаг, гадаадын орнуудад сурталчилдаг, зураачдыг Монголд авчирч эх орноо сурталчлах зэрэг үйл ажиллагаа явуулдаг.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өрөөнөөс зураг хурааж авсан тухай мэдээлэл цацагдсан. Түүний өрөөнөөс биш манай зураг цуглуулдаг заалнаас зураг хурааж авсан. Энэ сарын 19-нд цагдаагийн байгууллагаас над руу залгаад Их тэнгэр цогцолбороос зураг алга болсон. Танай галерейд үзэх шаардлагатай байна гэж ярьсан. Прокурорын байгууллагын зөвшөөрөлтэй байсан учраас хүндэтгээд нэгжүүлсэн. Их тэнгэрээс 20 зураг алга болсон гээд зураачийн нэр, зургийн хэмжээг үзүүлсэн. Мэргэжлийн хүмүүсээр шинжилгээ хийлгэхээр алга болсон гэх зургуудтай ойролцоо 10 зургийг манайхаас хурааж авсан.
Ц.Элбэгдорж гэдэг жижигхэн дэслэгч миний ганц эгчтэй гэр бүл болсон. Би одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын жолооч нь байсан. Түүний жолооч байхдаа уран зурагт илүү дурлаж, цуглуулдаг болсон. Бага байхад миний өвөө, эмээ ч мөн зураг цуглуулдаг байсан. Тохиолдлоор би хоёр Ерөнхийлөгчтэй их ойр болсон. Гэхдээ манай гэр бүл Их тэнгэрээс зураг хулгайлахаар хүмүүс биш. Нэг зургийг олон зураач өөр өөрийнхөөрөө зурах тохиолдол олон байдаг. Тиймээс алга болсон гээд байгаа зургуудтай төстэйг нь хурааж авсан. Шалгаад үнэнийг нь тогтоочих байх” гэлээ.
С.Сүлд
Сэтгэгдэл (41)