Баримт 1.
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхболд луйвар булхай ашиглалаа. Энэ нь ард түмний ой санамжинд одоо хүртэл хадаастай үлдсэн учраас энэ хүнээс МАН салахаас өөр аргагүй байв.
Баримт 2.
Уг нь би өөрт нь хэлж байсан юм. "Сонгуулийн дараа чи асуудалд орно шүү"гэхэд “Үгүй. Би Монгол Улсын Үндсэн хуулийн хамгаалалттай хүн шүү. Намайг яаж ч чадахгүй” гэж хэлсэн юм.
Баримт 3.
Үндсэн хууль өөрөө алдаатай юм байна лээ. Яах гэж УИХ-ын даргын эрхийг дархалж байгаа юм бэ. Уг нь УИХ-ын дарга гэдэг зүгээр хурал удирдагч шүү дээ. Үндсэн хуулиар хөдөлж болдоггүй, тэр хүнийг огцруулахын тулд заавал хууль санаачилдаг зэрэг дархалсан байдал бол Үндсэн хуулийн дутагдал юм.
Баримт 4.
“Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлаар өмнө нь М.Энхболдод хэлж байсан. Худалдаа хөгжлийн банкны луйврын хэрэгт оролцох гээд байхад нь "Битгий энэ асуудалд оролц. Тав, арван төгрөг олох гээд байвал өөр маягаар олж болно шүү дээ" гэж хэлсэн. Гэхдээ миний үгэнд ороогүй л дээ.
Баримт 5.
Тухайн үед Дэлхийн банк, олон улсын банкнаас шахсаар байгаад Худалдаа хөгжлийн банкыг хувьчлуулж, “Жерард металз” компани авсан юм. Учир нь банкны салбар хувьчлагдаж, Засгийн газраас хараат бус байх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байсан учраас хувьчилсан. Гэвч уг банкийг хувьчилснаар Монголыг удаан хугацааны турш санхүүжүүлэх эх үүсвэргүй болчихсон.
Баримт 6.
Удалгүй Худалдаа хөгжлийн банк дахин зарагдах гэж байгаа сураг дуулдсан. Энэ талаар тодруулахад, М.Энхболд НҮБ-ын намрын чуулганаар очихдоо сахал Д.Эрдэнэбилэгийг дагуулж очоод түүнд өгөх хэлэлцээр хийсэн байсан. Тухайн үед М.Энхболд Ерөнхий сайд байсан юм.
Баримт 7.
Уг асуудлын талаар сүүлд мэдээд М.Энхболдоос асуусан юм. "Чи яагаад ийм зүйл хийж байгаа юм бэ. Улс орны эрх ашгийг төлөөлж байж банк зарах эсэх асуудлын тухай ярьж болдог юм уу" гэхэд "Ийм ийм ажил явагдах гэж байгаа" гэдгээ хэлсэн.
Баримт 8.
Мөн уг асуудлаар АНУ-ын Элчин сайдаас нууц захиа илгээсэн байдаг. Үүнд Худалдаа хөгжлийн банкийг хувьчлах асуудал буюу Жерард металз компаниас “сахал” Д.Эрдэнэбилэгт шилжих асуудал олон хүний санааг зовоож байна гэсэн байсан. Тухайн үед Капитрон банкны гол хувьцаа эзэмшигч нь Д.Эрдэнэбилэг байсан. Элчин сайдын явуулсан нууц захианд урьд өмнө нь асуудалд холбогдож байсан сэжигтэй этгээд гэж АНУ ярьж байсан. Түүнийг маш сэжигтэй этгээд болох талаар ч бичсэн байдаг юм билээ.
Баримт 9.
Мөн Монголын санхүүгийн чухал банкийг худалдан авагч нарын нэр, санхүүжилтийн эх сурвалж тодорхойгүй байна гэдгийг захианд дурдсан байдаг. Гэтэл тухайн улсын Ерөнхийлөгч нь уг асуудлаар мэдээгүй, Ерөнхий сайд нь хуйвалдаад наймаа хийгээд яваад байдаг. Ийм л зүйл болсон.
Баримт 10.
Тиймээс тухайн үед Монголбанкны ерөнхийлөгч байсан А.Батсүхийг дуудаж уулзсан. Юу яригдаж байгаа тухайгаа хэлээд "Чи энэ талаар судалж байгаа юу" гэж асуухад “Би судалж байгаа” гэсэн. Харин Д.Эрдэнэбилэг нар А.Батсүхэд юу гэж хэлсэн байсан гэхээр “Би Сингапураас хугацаагүй, хүүгүй, баталгаагүй зээл авч байгаа” гэсэн байсан. Дэлхийд тийм зээл байдаггүй шүү дээ.
Баримт 11.
"Чи тэгээд Д.Эрдэнэбилэгийн хэлсэнд нь итгэж байна уу" гэж А.Батсүхээс асуухад "Үгүй" гэсэн. Мөнгө угааж байгаа хэрэг гэж ярилцаад, "Тэгээд чи яагаад мөнгө угааж байгаа зээлийг зөвшөөрөх гээд байгаа юм бэ" гэхэд “Хэцүү байна шүү дээ, дарга аа” гэсэн.
Баримт 12.
Д.Эрдэнэбилэг гэдэг хүн энэ луйвраа хамгаалж гарч үлдэхийн тулд юу ч хамаагүй хэлнэ. Намтар нь хүртэл худлаа шүү дээ. Барьцаагүй, баталгаагүй, хүүгүй зээлээр авсан гэж худлаа хэлнэ. Сургуульд сураагүй байж сургуульд сурсан гэж бичнэ. Ийм хүнтэй юу гэж Эрдэнэтийн хувийг яриад суух вэ дээ, би.
Баримт 13.
Худалдаа хөгжлийн банк Эрдэнэтийг цэвэрхэн мөнгөөр авсан гэвэл хулгайн мөнгөөр авсан гээд ойлгочих. Яагаад гэвэл үйлдлүүд нь цаасан дээр үлдсэн юм.
Баримт 14.
Эрдэнэтийн 49 хувийн асуудлаар М.Энхболд миний өрөөнд орж ирээд "Та үүнийг дэмжчих л дээ. Та хувь ав" гэж хэлж байсан.
Баримт 15.
Мөн Ц.Элбэгдорж, М.Энхболд хоёр Эрдэнэтийн 49 хувийн асуудалд гар нийлчихсэн нь мэдэгдээд байгаа юм. Тэд нэг баг учир өмчөө хамгаална шүү дээ. Харин өмчийнх нь луйвар булхайг яриад байгаа Н.Энхбаярыг шоронд хийх шаардлага гарч байгаа биз. Хэрэв би тухайн үед М.Энхболдоор дамжуулж хэлсэн. Хувийг нь авчихаад нэг баг болоод сууж байсан бол 2009 оны ерөнхийлөгчийн сонгуульд сонгогдож, өнөөдөр 49 хувийг өмөөрөөд сууж байх нь байна шүү дээ.
Баримт 16.
"Н.Энхбаяр л хамгийн аюултай хүн шүү. Бидний бүх нууцыг мэдэж байгаа. Жинхэнэ хариуцлага тооцох хүн энэ шүү" гэж айж байгаа. Би хүнд өширхөөд, Д.Эрдэнэбилэгийг шоронд суулгах гээд байгаа юм биш.
Баримт 17.
Гэхдээ Худалдаа хөгжлийн банкийг шалгах хэрэгтэй. Эрдэнэтийн 49 хувийг буцааж авах, хууль шүүхийн байгууллагын ялзралыг засах хэрэгтэй.
Баримт 18.
Намайг яллах гэж Д.Дорлигжав гэдэг хүнийг Ерөнхий прокуророор тавьсан юм. Үнэн хэрэгтээ мэргэжлээрээ олон жил ажлаагүй л дээ. Яаж зохицуулсан гэхээр шүүхээс мэргэжлээрээ олон жил ажилласан гэж тогтоолгоод, өөрийнхөө байгуулсан "Билиг" дээд сургуульд багшилж байсан гэж бичүүлж, хуурамч дүгнэлт гаргуулсан байсан. Ингээд л Ерөнхий прокурорын ажлыг хийх шаардлага хангасан болж, уг албан тушаалд суусан байдаг.
Баримт 19.
Тэрбээр Ерөнхий прокурорын албан тушаалд очоод Л.Сэргэлэн гэдэг залууд даалгавар өгч Н.Энхбаярын эсрэг мэдүүлэг өг. Тэгвэл хийсэн үйлдлүүдийг бүгдийг нь цэвэрлэж өгье гэж хэрэг даалгасан. Ийнхүү Д.Дорлигжавын даалгавраар миний эсрэг мэдүүлэг өгч, миний нэр дээр байхгүй. Нийслэлийн газрын лицензийг намайг зарсан, хэрэг хийсэн болгосон. Тэд бүх зүйлийг төлөвлөчихсөн байдаг.
Баримт 20.
Ингэхдээ дээрх шиг но-той хүмүүсийг сонгож хийлгэдэг. "Чи ийм хэрэг хийж байсан шүү. Хэрэв цаашид ажиллая гэж бодож байвал Н.Энхбаяр, Л.Гансүх, Н.Алтанхуяг ч байдаг юм уу шоронд хий" гэдэг. Намайг шүүсэн шүүгч нар бүгд ямар нэгэн байдлаар тушаал дэвшиж, гавьяа шагнал авсан. Н.Алтанхуягийн хэлж байгаа үнэн.
Баримт 21.
Е.Сагсай гэж прокурор байдаг. Түүнийг Д.Дорлигжав томилсон юм. Е.Сагсайгийн тухай хачин хачин мэдээлэл надад ирдэг л дээ. Миний сонссоноор алдаа гаргасан ч юм уу, хэлмэгдсэн нөхрийнхөө хэргийг гуйсан эмэгтэйг зочид буудалд аваачин бэлгийн харилцаанд орж байж нөхрийг нь чөлөөлдөг гэж байгаа юм. Л.Бямбасүрэн гуайн хэлсэн нь ч байдаг. Бид эхнэрийг нь бэлгийн харилцаанд оруулж, нөхрийг нь сулладаг ийм прокурортой. Ийм хүнийг ашиглаж, Н.Энхбаярыг ялла гэж байгаа юм.
Баримт 22.
Намайг шоронд оруулах болсон шалтгаан нь ерөөсөө л Худалдаа хөгжлийн банкнаас үүдэлтэй. Учир нь 2008 оны сонгуульд би дахин сонгогдсон бол Уг банкийг Төрийн банк болгож, урт удаан хугацаагаар бага хүүтэй зээл олгож, томоохон төслүүдийг санхүүжүүлдэг болгоё гэж бодож байсан юм. Үүндээ ч хүрэх л байсан.
Баримт 23.
2008 оны долдугаар сарын 1-ний өдөр үнэхээр харамсалтай явдал болсон. Миний зүгээс онц байдал зарлах дургүй байсан л даа. Хэрэв тэгвэл сүүлд нь хохирол гарч магадгүй гэж бодсон учраас тэр. Тэр үеийн намын дарга С.Баяр, Ц.Элбэгдорж хоёр хоёулаа сонгуульд нэр дэвшиж байгаа нэрээр алдаа хийсэн. Үүнийг мэдсэн сонгогчид жагсаал, цуглаан хийж, тэр нь удирдлагаа алдаад байшин шатаасан. Үүнээс өмнө Тагнуулын байгууллагын дарга Р.Болд, Цагдаагийн байгууллагын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Амарболд нараас С.Баяр над руу залгаад "Онц байдал зарлаа"ч гээд шаардаад байна. Би "Зарлах уу, яах уу" гэхэд "Тэд шаардлагагүй" гэсэн. Уг асуудал онцгой байдал зарлах хэмжээнд болоогүй, бид зохицуулж болно гэсэн. Цаг гаруй хугацааны дараа онц байдал зарлахаас аргагүй боллоо гэж хэлсэн. Цагдаагийн даргыг Ерөнхий сайд томилдог учраас Ерөнхийлөгчид миний байр суурийг дэмжиж хэлэхгүй бол энэ хүн онц байдал зарлахгүй байна гэж хэлүүлж л дээ. Онц байдал зарлуулах нь С.Баярын сонирхол байсан юм.
Баримт 24.
Онц байдал зарлаж, луйврынхаа булхайтай үйл явдлыг баталгаажуулах нэг арга байсан юм болов уу гэж боддог.
Сэтгэгдэл (79)