Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуяг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхийлөгч Х.Баттулгад өглөө.
Тэрбээр "Миний бие шударга ёсны төлөө тэмцсээр ирсэн. Цаашид ч ардчиллаа аврах, хүний эрхийг хамгаалах, эдийн засгийн тусгаар тогтнолоо бэхжүүлэх, нам дамнасан бүлэглэлийн хамгаалсан АН-ын даргатай хариуцлага тооцох зэрэг хойшлуулашгүй ажлууд хүлээж байна. Эдгээр асуудалд цаг зав гарган ажиллах боллоо.
Мөн сүүлийн үед Н.Алтанхуяг миний байр суурийг илт мушгин гуйвуулж, Ерөнхийлөгчийн хийлгэсэн ажил мэтээр харуулах боллоо.
Тиймээс миний цаашид хийх ажил үйлсийг маань Ерөнхийлөгч таны нэр хүндэд халдашгүй байлгахын тулд зөвлөхийн ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгч байна" гэжээ.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (19)