Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Нийтийн сонсголын тухай” хуулийн дагуу өнөөдөр Төрийн ордны “Б” танхимд нийтийн сонсгол хийлээ.
"Улаанбаатар-Дархан, Улаанбаатар-Налайх чиглэлийн хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлтийн ажлын бэлтгэлийг хангах, газар чөлөөлөлт, замын хөдөлгөөний зохион байгуулалт”-ын талаар хийх сонсголд яамны газар, хэлстийн удирдлагууд, аймаг, нийслэлийн засаг дарга нар оролцож байна. Зам тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалан "Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан хатуу хучилттай авто замаар холбож дуусгах, Мянганы замын хэвтээ тэнхлэгийн хэсгийн үргэлжлүүлэх" зорилтын хүрээнд хэрэгжилтийг ханган ажиллаж байна. 2019 онд баруун таван аймгийн төвийг нийслэл хоттой, хатуу хучилттай авто замаар холбох зорилтын хүрээнд нийт 123 төсөл, арга хэмжээ 2559.7 км авто замын бүтээн байгуулалт болон их засварын ажил, 23 байршилд 1719.3 у/м төмөрбетон гүүр, хоолойн байгууламж, их засварын хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн" гэлээ. Мөн тэрбээр "Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөхөөр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.
Үүний дагуу одоо ашиглаж байгаа хоёр эгнээ авто замыг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр "Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл"-ийн хүрээнд бүтээн байгуулалтын ажлыг ирэх дөрөвдүгээр сард эхлүүлэхээр бэлтгэх ажлыг хангаж байна. Мөн шинээр барих хоёр эгнээ авто замын хөрөнгө оруулалтыг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр шийдвэрлэхээр болж ажил явагдаж байна. Авто замын өргөтгөо, гинэчлэлтийн ажилтай холбогдуулан Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг ирэх дөрөвдүгээр сарын 25-наас 11 дүгээр сарын 25-ныг хшртэо хүртэл хаана" гэв.
Тиймээс замын дагуух Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг одоо ашиглаж байгаа авто замын дагуу газрын нөхцөл байдалтай уялдуулж түр замыг гарган зорчуулахаар шийдвэрлэсэн байна. Мөн хойд бүсийн Хөвсгөл, Булган, Орхон аймгуудын зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг Булган-Дашичилэн-Лүн гэсэн чиглэлээр явах аж.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (3)