АТГ болон Цагдаагийн ерөнхий газраас хамтарсан ажлын хэсэг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг шалгаж байна. Үүнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс дараах зүйлийг тодрууллаа.
-АТГ, ЦЕГ-аас хамтарсан ажлын хэсэг Эрдэнэтийн 49 хувийн хэргийг шалгалж байна. Шалгалтын явц ямар шатанд үргэлжлэж байна вэ?
-Эрдэнэтийн 49 хувийг шалгах ажлын хүрээнд Худалдаа хөгжлийн банкны удирдах зөвлөлийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон, Монголиан Копр Корпорейшн компанийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг энэ сарын 6-ны өдөр яллагдагчаар татах саналыг нийслэлийн Прокурорын газарт Одоогоор ямар нэгэн хариу ирээгүй байна.
Мөн дээрх хэрэгтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхан, Шадар сайд асан Ц.Оюунбаатар, Батлан хамгаалахын сайд асан Ц.Цолмон, Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал, БСШУС-ын сайд асан Т.Гантөмөр, Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байсан П.Цагаан нараас гэрчийн мэдүүлэг авсан.
-Тухайн үед дөрвөн хүнийг цагдан хорисон талаар мэдээлэл байсан?
-Дөрвөн хүнийг уг хэрэгт яллагдагчаар татах саналыг нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.
-Мөрдөн байцаах ажиллагаа ямар түвшинд явагдаж байна вэ. Прокурорын яллах дүгнэлт гарахгүй удлаа шүү дээ?
-Энэ талаар мэдээлэх боломжгүй. Тухайн байгууллагаас нь лавлах хэрэтэй. Цагдаагийн мөрдөн шалгах хамтарсан ажлын хэсгийн ажил үргэлжилж байгаа. Гэрчийн мэдүүлэг өгсөн тухайн үеийн төрийн өндөр албан тушаалтнууд үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй.
Сэтгэгдэл (5)