Элчин Сайд Такаока Масато “Монгол, Япон Улсын Засгийн газар нь стратегийн түншлэлийг бэхжүүлэхээр хамтран ажилладаг. Энэ хүрээнд эдийн засаг, нийгэм, улс төр зэрэг өргөн хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайдтай уулзах үеэрээ хоёр орны стратегийн түншлэлийг улам бэхжүүлэх талд санал нэгдэж, үүнийгээ нотолсон. Байгаль орчны салбар нь манай хоёр орны хамтын ажиллагааны бас нэгэн салбар юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр хоёр орны Ерөнхий сайдууд хамтарсан мэдэгдэл гаргасан. Энд байгаль орчны салбарыг дурдсан юм. Тус айлчлалын хүрээнд хоёр орны байгаль орчны яам хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан” гэсэн юм.
Мөн тэрбээр “Энэ төслөөр Монгол Улсын өвөрмөц экологийн системийг цаашид хамгаалан хадгалах байгаль орчныг хамгаалахад чиглэсэн судалгаа, олон нийттэй харилцахад шаардлагатай тоног төхөөрөмжийг бүрдүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.
Энэ үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “1.8 сая ам.долларын буцалтгүй тусламжийг цэвэр усыг хамгаалах ажил хийхэд зориулж олгосон. АНУ-ын Мянганы сорилтын сангаас 350 сая ам.доллароор Улаанбаатар хотыг цэвэр усаар хангах эх үүсвэрийг бий болгоход Ерөнхий сайд гарын үсэг зурж шийдвэрлэсэн. Улаанбаатар хотын бохир усыг цэвэрлэх байгууламжийг шинээр барих шав тавих ажиллагаа явагдсан. Энэ бүх ажлуудыг цаашид уялдаатай явна. Шилжилтийн үед ч, эдийн засгийн өсөлтийн үед ч байнга тусалж, дэмжиж ирсэн Япон Улсын ард түмэн болон Засгийн газарт талархал илэрхийлье” гэлээ.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (1)