ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн 49 хувийн хувьцаа худалдан авахад зарцуулсан 400.27 сая ам.долларын эх үүсвэрийг бүрдүүлсэн схемыг сэтгүүлчдэд танилцууллаа.
Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ: “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн 49 хувийн хувьцаа худалдан авахад зарцуулсан 400.27 сая ам.долларын эх үүсвэрийг бүрдүүлсэн. Үүнийг дөрвөн эх үүсвэрээс бүрдүүлсэн гэж үзэж болохоор байна. Үүнд, Монголбанкнаас өрийн бичиг бичиж хоёр удаа 200 тэрбум төгрөг авсан, Хөгжлийн банкнаас 71.3, 51.3 сая ам.долларыг зээлсэн, Аж үйлдвэрийн яамнаас 90.3 сая ам долларын зээл, Худалдаа хөгжлийн банкнаас 111.2 сая ам.долларын барьцаагүй зээл, Монголбанкнаас зузаатгал хийж 160 тэрбум төгрөг авсан” гэлээ.
Түүнчлэн “Санхүүгийн эх үүсвэр байсаар байтал тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулж, Монгол Улсын Засгийн газар худалдан авах боломжгүй гэдэг дүгнэлт гаргаж Засгийн газар худалдан авах давуу эрхээсээ сайн дурын үндсэн дээр татгалзсан. Ингээд”Монголиан Коппер” буюу Худалдаа хөгжлийн банкны ард байгаа компанид давуу эрхийг олгосон. Энд хууль хяналтын байгууллага гүнзгий оролцсон” хэмээн хэлж байна. Дараа тэрбээр “Эрдэнэтийн 49 хувийн талд гурван удаагийн шүүхийн шийдвэр гаргасан шүүгчийн аавынх нь компани руу 70 сая ам.долларын гүйлгээ хийгдсэн. Тиймээс шүүгчийг АТГ, Шүүхийн ерөнхий зөвлөлд хандахаар болсон” тухайгаа сэтгүүлчдэд дуулгалаа.
Дараа нь УИХ-ын гишүүн Л.Болд: “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдлээс хоёрдугаар сарын 15-ны өдөр төрийн гурван өндөрлөгт найман заалт бүхий шаардлага хүргүүлсэн. Шаардлагын хугацаа өнгөрсөн баасан гарагт дууссан, шаардлагыг хариуг өгөөгүй байна. Ээлжит бус чуулганыг хуралдуулах болон нийт найман шаардлагын ганц нь ч биелэгдээгүй байгаа. Монголын ард түмэн Эрдэнэтийн 49 хувиа авах цаг нь болсон. Мөн стратегийн ордоо авах цаг нь болсон. Шударга бусын хонгилыг үүсгэж, улсын хөрөнгийг идсэн хүмүүсийн толгойг илж, хууль хяналтыг удирдлагыг чөлөөлөхийн төлөө шаардах болно. Ард түмний хувьд оршин тогтнох нөхцөл байхгүй болжээ. МАНАН дэглэмийн эсрэг нэгдсэн ард түмэн шаардлагаа биелэх хүртэл эрс шийдэмгий тэмцэх болно” хэмээн ярив.
Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултанл хариулт өгсөн юм.
-Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой хууль бус үйл ажиллагаанд Д.Эрдэнэбилэгийн гэх “Кью Эс Си” ХХК, “Монголиан Коппер корпорейшн” ХХК компаниуд бүгд оролцсон гэлээ. “Хөтөлийн цемент” Төмөрлөгийг хувьчилсан ажиллагааг ийн шалгана гэж ойлгож болох уу. "Эрдэнэт"-ийн 49 хувийг төр мэдэлдээ авна гэж та дөнгөж сая ярилаа?
-Өнөөдөр зөвхөн "Эрдэнэт"-ийн 49 хувийг санхүүгийн схемийг ил болгохтой холбоотой хэвлэлийн хурал. Тиймээс сэдвээсээ халих юм бол ойлгомжгүй болчихоно. “Кью Эс Си” ХХК, Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн эзэн Д.Эрдэнэбилэг гэх хүний өмчлөлд байдаг. Шижир гэдэг хүнтэй холбоотой. Энэ харилцаа холбоотой асуудлыг ЦЕГ-аас шалгахыг хүссэн боловч Нийслэлийн прокуророос буцаасан гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. Энд мөнгө угаалт явагдсан байна уу, хуулийн дагуу хийгдсэн байна уу гэдгийг шалгах ёстой. Хэрэв мөнгө угаалт хийдсэн бол хуулийн байгууллга шалгах ёстой. Энд 400 сая ам.долларын асуудал яригдаж байна. Үүнийг бид холбогдох хууль хяналтын байгууллагад өнөөдрөөс эхлээд тавина.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (105)