Цагдан хорих 461 дүгээр ангид нас барсан шүүгч Л.Бямбааг амиа хорлосон байж болзошгүй гэж хуулийн байгууллагууд үзэж байгаа. Энэ хэрэгт Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй хэмээн хуулийн байгууллага мэдээлж байгаа.
Үүнтэй холбогдуулан Цагдан хорих 461 дүгээр ангийн эрх бүхий албан тушаалтнууд хариуцлагагүй ажилласан тул холбогдох албан тушаалтнуудыг ажил үүргээс нь чөлөөлсөн гэдгийг ШШГЕГ-аас өчигдөр мэдэгдсэн билээ. Харин талийгаачийг амиа хорлосон талаарх мэдээллийг түүний өмгөөлөгч Ц.Баасандорж эрс няцаасан мэдэгдэл хийлээ. Тэрбээр “Тухайн хүнийг хорих шийдвэрийг авч байж АТГ хорих ёстой байсан. Гэтэл ямар ч хорих шийдвэргүй талийгаачийг хорьсон.
Хоёрдугаар сарын 21-ний өдөр буюу пүрэв гаригийн шөнө талийгаачийг хорьсон. Баасан гаригийн өглөө өмгөөлөгчийг нь уулзахаар очиход Ганц худгаас АТГ-ынхан аваад явсан байдаг. Тэд талийгаачийг өөрсдийн байрандаа авчраад бүтэн өдөр нэг өрөөнд ганцаарчлан суулгасан гэх мэдээлэл бий.
Хүнийг олон цагаар гарцаарчлан байлгана гэдэг эрүүдэн шүүж байгаа нэг хэлбэр бөгөөд хоол унд өгөөгүй гэх асуудал яригдаж байгаа. 68 настай эмэгтэй хүнийг бүтэн өдөр өрөөндөө суулгаад тухайн үед юу ярьсан, юу болсныг мэдэхгүй. Бидэнд байгаа мэдээллээр АТГ-ын эрх бүхий албан тушаалтнууд талийгаачийг дарамталсан” гэж хэлсэн юм.
Б.Лхам
Сэтгэгдэл (10)