Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүрэгт ажлыг хүлээлцэх үйл ажиллагаа боллоо.
НИТХ-ын ээлжит бус хуралдаанаас олонхын буюу 56.8 хувийн санал авсан С.Амарсайханыг хотын даргаар батламжлуулахаар Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн бариад байсан юм. Ерөнхий сайд хүсэлтийг хүлээн авч захирамж гарган, С.Амарсайханыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томиллоо. Нийслэлийн Засаг даргаар томилогдсон С.Амарсайхан хэдхэн хормын өмнө Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт тамгаа гардаж авлаа. Ерөнхий сайдын захирамжийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулж, С.Амарсайханд үүрэгт ажлыг нь хүлээлгэн өглөө.
Р.Хишигээ
Сэтгэгдэл (4)