НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар НИТХ-ын ээлжит бус VII хуралдааныг энэ сарын 26-ны 11.00 цагт товоллоо.
Өнгөрөгч нэгдүгээр сарын 16-нд НИТХ хуралдаж, хотын даргаар С.Мөнхчулууныг сонгосон боловч Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнийг батламжлахаас татгалзсан юм.
Тиймээс хуулийн дагуу 15 хоногийн дотор НИТХ дахин хуралдаж, уг асуудлыг хэлэлцэх ёстой юм.
Сэтгэгдэл (1)