Засгийн газрын энэ сарын 20-ны өдрийн тогтоолоор Хөгжлийн банканд шалгалт оруулах тогтоол гарсан. Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахлаж байгаа бол дэд даргаар Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ганбат, гишүүдэд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Г.Элбэгсайхан болон Монголбанкны холбогдох албаны хүмүүс багтсан байна. Л.Оюун-Эрдэнэ энэ үзэр “Засгийн газраас Хөгжлийн банкад хийх ээлжит шалгалтын удирдамж гарсан. Хамрах хүрээнд энэ ажлыг 30 хоногийн дотор зохион байгуулна. 14 хоногийн дотор эхний үр дүнгээ танилцуулахыг үүрэг болгосон. Хуулиар хүлээсэн чигт үүргээ биелүүлсэн эсэх татан төвлөрүүлсэн бонд, тэр дундаа Чингис, Самурай бонд, дотоодын эх үүсвэр болон гаргасан баталгаа, батлан даалтын ашиглалтад эргэн төлөлт ямар байгаа, төсөл хөтөлбөрийн сонгон шалгаруулалт, санхүүжилт, хэрэгжилт, зээлийн эргэн төлөлтийн түвшин, Хөгжлийн банкны санхүүгийн өнөөгийн байдал, цаашид учирч болзошгүй эрсдлийн талаар болон тус банкны засаглалын бүтэц, зохион байгуулалт хэр оновчтой байгаа, тайлан гаргалт, бараа үйлчилгээ худалдан авах хуулийн хэрэгжилт зэрэг чиглэлээр шалгалтын ажил хийнэ” гэлээ.
Өмнө нь Монголбанкнаас Хөгжлийн банканд шалгалт хийхээр ажлын хэсэг очих үед тодорхой шалтгаанаар бичиг баримтаа гаргаж өгөөгүй гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч мэдэгдсэн байна. Тиймээс Засгийн газрын бүрэн бүрэлдэхүүн шалгалт хийхээр болсон гэдгийг энэ үеэр онцолсон юм.
Г.Алимаа
Сэтгэгдэл (8)