Зайсан дахь “Peace Villagе” хотхоны оршин суугчид “Иргэн Л.Гүндалай өөрийн хамаарал бүхий этгээд болох О.Одсүрэнгийн нэр дээр 2010 онд Дархан цаазат Богдхаан уулын аманд таван га газар авсан. Уг талбайг аялал жуулчлалын зориулалтаар авсан боловч орон сууцны барилга барих боломжтой мэтээр ойлгуулж аж ахуй нэгжүүдийг төөрөгдүүлж, тухайн төсөлд 10 гаруй аж ахуйн нэгжийг татан оруулсан. Үүний дараа анхны гэрээнээсээ ухарч, гэрээгээ биелүүлсэнгүй гэж гэрээний шаардлагыг улам нэмэгдүүлсэн. Ингээд анх гэрээ хийхдээ байр бүрээс нэг давхрыг авна гэж байсан бол сүүлдээ 1-3 давхарыг авна гэж улайрсан" гэлээ. Тухайлбал, ХУД-ийн 11 дүгээр хороо, Дүнжингаравын гудамжинд “Peace Villagе” хотхонд таван байр бий. Энэ хотхоны хажуу талд баригдсан барилгаас 10 тэрбум орчим төгрөгийн байрыг авахаар гэрээлсэн. Ингээд нийтдээ 16.9 тэрбум орчин хөрөнгийн эд хөрөнгийг одоогийн байдлаар авсан байна. Цаашид нэмж авахаар улайрч байна. Энэ нь бүр хэрээс хэтэрч өнөөдөр тус хотхоны оршин суужчдад хүч хэрэглэн гэрээс нь хөөж гаргасан.
Дархан цаазат газарт ямар үндэслэлээр таван га газар олгосон, зориулалтын дагуу ашигласан эсэх, Л.Гүндалай жирийн иргэд, аж ахуй нэгжийг хэрхэн дарамталж хөрөнгийг нь булааж авсныг шалгуулахаар АТГ болон бусад хуулийн байгууллагад хандаж байна” гэлээ.
Г.Алимаа
Сэтгэгдэл (14)