ЭШЛЭЛ 1
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг хоёр дахь зах зээлд арилжих боломжийг бүрдүүлэх ёстой. Ингэхдээ олон улсын хөрөнгийн бирж дээр нэгж хувьцааны үнэ 933 төгрөгөөс доошгүй байхаар санхүүгийн тооцоолол хийсэн.
ЭШЛЭЛ 2.
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшдэг 2 сая 511 мянган иргэн бий. Энд ахмадууд, тухайн үеийн оюутнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хасагдаад ингэж тооцогдсон. Мөн Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны 20 хувийг иргэдэд хуваарилсан байдаг. Харин иргэд 300 ширхэг хувьцаагаа зарсан эсэхээс хамаарч нийт хувьцааны 14.7 хувийг эзэмшдэг.
ЭШЛЭЛ 3.
Тухайн үед Засгийн газраас компанийн 10 хувийг аж ахуйн нэгжүүдэд тараахаар шийдвэрлэсэн ч үүний дийлэнх нь арилжаанд ороогүй. Тиймээс нэг хувь хүрэхгүй хувийг ганц компани эзэмшдэг.
ЭШЛЭЛ 4.
“Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн онд 801 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан.
ЭШЛЭЛ 5.
2016 онд иргэдийн 300 ширхэг хувьцааг 300 мянган төгрөгөөг худалдаж авсан нь хувьцааны үнэлэмжийг унагахад нөлөөлсөн.
ЭШЛЭЛ 6.
Бид олон улсын Хөрөнгийн зах зээл дээр хувьцаа босгож байж олсон орлогоороо шаардлагатай зарим төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ. Зарим төсөл хөтөлбөрийг орлогоороо, заримыг нь хөрөнгө оруулагчтай хамтрах хэлбэрээр хөдөлгөх ёстой. Ингэж байж эх орондоо том хэмжээний ашиг авчрах хэмжээнд ашигтай ажиллана. Бид энэ зарчмаар ажиллаж байна.
ЭШЛЭЛ 7.
Богино хугацаанд бүх нөөц бололцоогоо ашиглан параллель зам, авто зам, нүүрс баяжуулах үйлдвэр, хими технологийн үйлдвэрээ бүтээн байгуулна. Мөн суурьшлын бүс бий болно. Суурьшлын бүс байгуулах дэд бүтцийг төлөвлөгөөг нь гаргасан. Дунд болон урт хугацааны төлөвлөгөө, бүх стратеги нь батлагдсан. Тиймээс тоглоомын дүрэм “Эрдэнэс Тавантолгой”-н талд бий.
ЭШЛЭЛ 8.
М.Энхсайхан даргын үед хөрөнгө оруулагч нартай гэрээ байгуулах, тендерийн ажлыг зогсоосон нь зөв шийдвэр байсан. Би хувь хүний хувьд энэ төсөлтэй 2007 оноос хойш холбоотой ажиллаж байна. 2009 оноос олон улсын хэлэлцээр, 2010, 2011 онд стратегийн хөрөнгө оруулагч 12 компани олон улсад тендер зарласан байсан. 2012, 2013 онуудад энэ төслийг эрчимжүүлэх хүрээнд дараагийн хөрөнгө оруулалтын асуудал яригдсан. Тухайлбал, IPO гаргах эхний шатны ажлууд эхэлсэн юм. Тухайн үед төсөл амжилтад хүрээгүй байсан. Учир нь компани маш их өр төлбөрт дарагдсан, улс төрийн шийдвэрүүд буруу гарч байсантай холбоотой. Мөн компанийн үнэлэмж тодорхой бус, нэгдсэн тайлан баталгаагүй байсан зэрэг өнөөдрийг хүртэл 10 жилийн хугацаа алдахад хүргэсэн.
ЭШЛЭЛ 9.
Тиймээс дахин 10 жилийн хугацаа алдахгүйн тулд одоогийн байгаа нөхцөл байдал, байр сууриа хадгалж, урагшаа хөдлөх томоохон түлхэцийг бий болгохын тулд ажиллаж байна.
ЭШЛЭЛ 10.
Олборлолтын ажлыг туслан гүйцэтгэх буюу дотоод, гадаадын хоёр компаниар хийлгэж байна. Мөн зарим хэсгийг өөрсдөө олборлодог. Эндээс юу харагдаж байна гэхээр олборлолтоо Монголчууд өөрсдөө хийгээд явах боломжтой бөгөөд шаардлагатай тоног төхөөрөмж нь байдаг юм байна. Төр муу менежер биш өнгөрсөн хоёр жилийн хугацаанд харуулсан гэж ойлгож байна.
ЭШЛЭЛ 11.
2011, 2012 хоёр баруун, зүүн цанхын хоёр техникийн эдийн засгийн үндсийг батлуулсан. Үүнд нүүрс баяжуулах үйлдвэрийг гурваас таван жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулан эцсийн бүтээгдэхүүн буюу нэмэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн борлуулах тухай асуудал яригдаж байсан ч энэ үед эдийн засгийн хямрал явагдсан юм. Мөн нүүрсний огцом уналт, улс төрийн шийдвэртэй холбоотой компанийн үйл ажиллагаа тасалдсан. Энд хэн хохирсон гэхээр дээрх төслүүд ажил хэрэг болж чадаагүй.
ЭШЛЭЛ 12.
Компани олборлолт хийж эхлээд есөн жилийн хугацаа өнгөрчээ. Гэтэл 2010 онд миний удирдаж байсан баг гэр кэмптэй олборлолтод гарч байсан. Одоог хүртэл энэ зохион байгуулалтаар байж л байна. Өөрөөр хэлбэл, компани олборлолт хийж эхэлснээс хойш хөгжөөгүй.
ЭШЛЭЛ 13.
Эрдэнэс Тавалтолгой энэ оныг бүтээн байгуулалтын жил болгон зарласан . Энэ хүрээнд гадаадын зах зээлээс 1.5-2.5 тэрбум ам.доллар босгоно.
ЭШЛЭЛ 14.
Улс төрчид энэ ажлыг ингэж хий гэх зүй бус шаардлага тавихаа больсон. Эрдэнэс Тавантолгой бол улс орны ирээдүйг авч явах маш том төсөл гэдгийг ойлгодог болсон байна.
ЭШЛЭЛ 15.
УИХ-аас хурдан IPO-өө гарга. Хөрөнгө оруулалтаа нэмэгдүүл, төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүл. Компанийнхаа нэр хүндийг нэмэгдүүл, тээврийн зардлаа бууруул гэсэн шаардлагыг тавьж байгаа.
ЭШЛЭЛ 16.
Үүний тулд бэлэн төсөл Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам байна. Суурь бүтэц нь 70 гаруй хувьтай хийгдчихсэн. Ингэснээр жолооч нарын хүндрэлтэй байдал, тээвэрлэлт шийдэгдэнэ.
ЭШЛЭЛ 17.
Боомт хүртэл төмөр зам барихдаа 10 орчим км зөрөөд барьчихсан асуудал бий. Үүний шалтгаан нь өндөржилт юм. Учир нь Монгол болон Хятад Улсын гадаргын байршил зөрүүтэй байдаг.
ЭШЛЭЛ 18.
Эрдэнэс Тавантолгой энэ жил 17.5 сая тонн нүүрс тээвэрлэх үүрэг хүлээсэн. Харин ТУЗ-аар 18 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөө батлуулсан. Үүний 15 сая тонн нүүрсийг зах зээлийн хуулиар борлуулалт хийнэ. Үлдсэн гурван саяыг нүүрс урьдчилан борлуулахаар хөрөнгө оруулалтаа зарим хэсгийг шийдэж явах үүрэг хүлээсэн юм. Ер нь нүүрсний экспортыг нэмэгдүүлэх боломж бий.
ЭШЛЭЛ 19.
18 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөнд дотоодод нийлүүлэх шахмал түлш үйлдвэрлэх хэмжээ багтаагүй. Эрдэнэс тавантолгой компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд утааг бууруулах, агаар орчны бохирдлыг арилгах зорилгоор стандартын дагуу хийж гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл, шахмал түлш үйлдвэрлэх ажил дээр тусгагдсан төлөвлөгөөнөөс тусдаа явагданх юм.
ЭШЛЭЛ 20.
Компани коксжих нүүрсээ 71.2 ам.доллараар борлуулдаг. Нүүрсээ Цагаан хад хүртэл тээвэрлэдэг. Энэ хүртэл тээврийн зардалд 16 доллар, ачиж буулгахад 1.3 доллар байдаг. Мөн Цагаан хадаас Гашуунсухайтын боом руу гаргадаг. Энд мөн 10 орчим доллар байдаг. Нүүрсэн дээрээ тээврээ шингээж үзвэл 130 орчим доллараар борлуулж байгаа гэсэн үг.
ЭШЛЭЛ 21.
Эрдэнэс Тавантолгойн хувьцааг гаднын зах зээлд гаргахын тулд олон улсын санхүүгийн зөвлөхүүд авч ажиллуулж байгаа. Бид тоглоомын дүрэм ямар байхыг тодорхойлсон. Харин үүнд санхүүгийн талаас ямар эрсдэл байгаа эсэх зөвлөгөө авна.
ЭШЛЭЛ 22.
Учир нь өмнөх Оюутолгойн гэрээ шиг муу гэрээ болох ёсгүй. Бүх ашигтай талыг Монголын талд байлгахын тулд тухайн зөвлөхүүдийн мэдээлэлд тулгуурлаж, төслөө үр ашигтай байлгахад ажиллаж байна
ЭШЛЭЛ 23.
Мөн гаднын зөвлөхүүд ашиг сонирхлын зөрчилтэй байх вий гэсэн хардлага бий учраас мөн дотоодын судлаачдаас бүрдсэн баг ажиллаж байгаа. Хоёрдугаарт, энэ төрлийн төсөл хөтөлбөрүүдийг хийж байсан зөвлөхүүдийн баг ажиллаж байгаа. Гуравдугаарт, олон улсын санхүүгийн зөвлөхүүд, дөрөвдүгээрт, хувьцаа гаргахад олон улсын зах зээлд хамтарч ажиллах компани ажиллаж байна. Бидэнд алдаа гаргах эрх байхгүй. Хүн бүрт өгөөжтэй байлгах үүднээс ажиллаж байна.
ЭШЛЭЛ 24.
Эрдэнэс Тавантолгойн гүйцэтгэх захирлын албан тушаалд яагаад Г.Ганхуягийг сонгосон бэ гэхээр нэгдүгээрт, хийж байгаа ажил, төсөл хөтөлбөрүүдээ мэднэ. Хоёрдугаарт, туршлагатай гэдгээр нь Ерөнхий сайд, Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд сонгосон юм байх. Хамгийн гол нь энэ төслийнхөө төлөө өөрөө зүтгэх сэтгэлтэй. Баг хамт олноо удирдаад цаг наргүй л зүтгэж байгаа.
Сэтгэгдэл (17)