Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6.4 долоо орчим хувь болж өсөх хандлагатай байгаа талаар ярилаа.
Тодруулбал тэрбээр “Олон улсын валютын сангийн ажлын хэсэг манай улсад ажилласан. ОУВС-аас Засгийн газартай хамтарч тохирсон асуудлууд амжилттай болсон гэж дүгнэсэн. Тухайлбал, Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6.4 байснаас долоо орчим хувьтай гарахаар байна. Энэ нь зөвхөн эдийн засгийн бодлогыг зөв хэрэгжүүлэхээс гадна төсвийн сахилга бат, хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр Засгийн газар эдийн засгийн бодлого нь тогтвортой байж чадсан, өрийн хэмжээг эрс хэмжээгээр бууруулж чадсантай холбоотой.
Монгол Улсын Засгийн газрын нийт өр ДНБ-д эзлэх хувьтай үнэ цэнээрээ 74.4 хувь байснаа 62 орчим хувьтай болж гарч байгаа нь нэлээд амжилт олсон. Энэ нь ОУВС-тай хөтөлбөр хэрэгжүүлж буй орнуудын дунд нэлээд өндөр үзүүлэлттэй гарсан. Улсын нэгдсэн төсөв 12 тэрбум төгрөгийн ашигтай. Ингэхдээ өндөр хүүтэй, богино хугацаатай зээлийг Засгийн газар дотоодын арилжааны банкнуудаас хийгээгүй, гадаадад бонд гаргаагүй зохицуулсан. Үүнээс гадна 2019, 2020 онд Засгийн газар гадаад, дотоодын өрийн дарамт багатай байгаа” гэлээ.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (1)